Tuesday, March 18, 2014

Дик-Кэйрийгийн зааварчилгааны дизайны загвар


Дик-Кэйрийгийн загвар нь хичээлийн үйл ажиллагаа болон сургалтын хэрэглэгдэхүүнийг төлөвлөн бэлтгэхэд баримтлах системчлэгдсэн зааварчилгааны дизайн юм.
Аливаа үйл ажиллагаа болон хэрэглэгдэхүүн бэлтгэхэд Зорилго тавигдсан байдаг. Тэр зорилгыг хэрэгжүүлэхэд суралцагчдын мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн Гарааны түвшин ямар байхаас шалтгаалахаас гадна тухайн үйл ажиллагааг явуулах орчин Нөхцлийг шинжлэх хэрэгтэй болдог. Үүнээс уг зорилгыг биелүүлэх Зорилтууд дэвшигдэх юм. Зорилт бүр нь Шалгуур болж хувирах ба зорилтуудыг биелэсэн эсэхийг шинжих шалгуурыг гаргасан байх хэрэгтэй. Мөн уг шалгуурийг хэрхэн биелүүлэх талаар зөвлөмжүүдийг ч бэлтгэх шаардлага гарна. Цаашлаад уг шалгуур, түүний зөвлөмжийг оновчтой болгон сайжруулах хөгжүүлж байх нь чухал байдаг. Дараа нь Зорилтыг хэрэгжүүлэх арга зүй, аргачлалыг ч боловсруулах хэрэгтэй болдог. Энэ арга зүй, аргачлалаар ажиллахад шаардагдах Хэрэглэгдэхүүнийг сонгох, бүтээж хөгжүүлэх болно. Ингээд бүх бэлтгэл хэсэг дуусахад Зохион байгуулах буюу үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Эцэст нь үйл ажиллагаагаа Дүгнэх, үнэлэх үе шат явагдна. 
Дээрх зааварчилгааны дизайны эхний 4 блокыг дараах байдлаар зураглаж болох юм. 
Сургалтын зорилго нь суралцагчийн хэрэгцээг тодорхойлохоос эхлэнэ. Хэрэгцээг тодорхойлохдоо Хэзээ, Хаана, Юуг, Хэнд, Яагаад, Яаж заах вэ? гэсэн байдлаар авч үздэг арга байдаг. Мөн Вигодскийн онолоор сургалтын зорилго нь "Суралцагчийн хүрч чадах чадавхын түвшин"-гөөр тодорхойлогддог байна. Суралцагчдын гарааны түвшинг "Суралцагчийн хөгжлийн бодит түвшин" гэж үздэг. Үүнийг тодорхойлоход суралцагч 3 түвшинд хуваагдаж байдаг. Эдгээрээс хөгжихөд ойрхон бүсийн суралцагчдын хувьд зорилго болон түүнд хүрэх зорилтот алхамуудыг бэлтгэнэ. 
Зорилтот алхам бүр нь суралцагчдын давч чадах хэмжээний ачаалалтай байх бөгөөд хэт нам буюу хялбар байж болохгүй. Эдгээр зорилтот алхам бүрийн цаана шалгуур байна. Шалгуур бүрийг хангах арга зүй, хэрэглэгдэхүүнийг бэлтгэх болно.
Суралцагчдын мэдлэг бүтээх үйлийн үеийг "Дамжлага бүс" гэж нэрлэсэн байдаг. Энэ бүсийг хөгжихөд ойрхон бүсийн суралцагчид хэрхэн давах вэ гэдэг нь арга зүйн чухал асуудал байдаг.
  

No comments:

Post a Comment