Сургалтын орчны хүчин зүйлс, үйл ажиллагааг багцлан Addie Township, Griggs County, North Dakota нар шинэчлэн дизайнчилсан байдаг. Энэ зааварчилгааны дизайныг ADDIE загвар гэдэг. Энэ нь:
- Analysis (шинжилгээ)
- Design (төлөвлөх)
- Development (дэлгэрүүлэх)
- Implementation (хэрэгжүүлэх)
- Evaluation (үнэлэх)
гэсэн үгсийн эхний үсгүүдээр нэрлэгджээ.
1. Сургалтын шинжилгээ (Analysis) хийх арга
- Суралцагчаа судлах:
- Тэдний нас, сэтгэц, хувийн онцлог
- Хэрэгцээ, сонирхол
- Энэ сургалтаас авах чадвар, дадал
- Сургалтаа судлах:
- Агуулга хүрээ
- Сургалтын хэлбэр
- СХУ-ны сургалтын онол
- Сургалын хугацаа, цаг
Дээрх шинжилгээнээс сургалтын зорилгыг тодорхойлно.
2. Төлөвлөлт хийх (Design)
- Сургалтын төлөвлөлтийг үе шат:
- Зорилго тодорхойлох
- Агуулгын хүрээг тогтох
- Сэдэв сэдвээ оновчтой нэрлэх
- Сургалтын хэрэглэгдэхүүн, үзүүлэн, тараах материал бэлтгэх
- Дадлага ажил бэлтгэх
- Үнэлгээний арга, хэрэгслийг бэлтгэх
- Заах арга, арга зүйг сонгох зэргийг зураглана.
- Төлөвлөлтийг логик, эмх цэгцтэй системчлэн зураглана.
- Сургалтын үйл явц бүр сурагчдад сонирхолтой, анхаарлыг нь татаж байхаар
- Суралцагчын өмнөх чадвар, туршлага, насны онцлог, хэрэгцээн дээр тулгуурлан боловсруулах
3. Хөгжүүлэх, дэлгэрүүлэх (Develop)
- Төлөвлөсөн зураглалыг сургалтад хэрэглэх төвшинд бичиж боловсруулна.
- Сургалтын үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бүр хэрхэн хэрэгжихийг дэлгэрэнгүй бичнэ.
- Сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгох, бэлтгэх.
- Сургалтыг хөтлөх багш, сурагчид хийж гүйцэтгэх үйлийг нягтлан бичнэ.
- Суралцагчдын боломж, нөөцийг дэмжлэг болгон тооцно.
4. Хэрэгжүүлэх (Implement)
- Төлөвлөлтийн дагуу сургалтыг хэрэгжүүлэх үед үйл ажиллагааны хэсэг бүрд гэнэтийн асуудал олон гарна. Хэсгүүдийн дараалал нь ч асуудал болж болно. Эдгээр нь сурагч биеээ дайчлан суралцахад маш их хүч, хөдөлмөр шаарддаг тул дээрх хүндрэл гардаг.
- Сургалтын орчин, нөөц, хүчин зүйлс, сурагчдын чадвар зэрэг олон нөлөөлөөс сургалтын үр дүн хамаарна.
- Хэрэгжүүлэх үед гарсан бүх асуудал нь төлөвлөлтийн үнэлгээ болдог.
5. Үнэлгээ (Evaluate)
- Үнэлгээг 2 утгаар хийх хэрэгтэй.
- Сургалтын орчин, сэтгэл ханамжийн үнэлгээ
- Крикпатрикийн үнэлгээ /суралцагчдын талаас/
- Хичээлийн судалгаа /багш нарын талаас/
- Сурагчийн суралцсан байдлын үнэлгээ
- Явцын үнэлгээ
- Эцсийн үнэлгээ
No comments:
Post a Comment