Tuesday, March 18, 2014

СУРГАЛТАНД ҮНЭЛГЭЭ ХИЙХ БОЛОН ҮР ДҮНД ХЭМЖИЛТ ХИЙХ ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ БА САЙЖРУУЛАХ АРГА

1. Киркпатрикийн 4 түвшний үнэлгээ

АНУ-д сургалтанд үнэлгээ хийхдээ Киркпатрикийн (Donald L. Kirkpatrick) 4 түвшний үнэлгээний аргыг стандарт болгон ашиглаж байна. Японд мөн энэ загвар нилээд түгэн дэлгэрсэн байна.

Сургалтын үнэлгээн дэх Киркпатрикийн 4 түвшин

Түвшин
Тайлбар
Багшлахуйн арга зүйн шинэчлэлийн сургалтын хувьд
1
Reaction
Сэтгэл ханамж
Оролцогчдын хандлага
(Сургалтын дараа анкетийн судалгаа авах зэргээр оролцогчдын сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийх)
-    Хэрэгжүүлэх цаг үе: Сургалтын явцад, эсвэл сургалтын дараа
-    Арга: Асуултын хуудас
2
Learning
Мэдлэг эзэмшсэн байдал
Сургалтын үед заасан агуулгыг хэр зэрэг ойлгож эзэмшсэн бэ? (Оролцогчдын мэдлэг эзэмшсэн байдалд үнэлгээ хийх)
-    Хэрэгжүүлэх цаг үе: Сургалтын өмнөх болон дараахи байдалд харьцуулалт хийх
-    Арга: Асуултын хуудас
3
Behavior
Үйлийн хандлага, өөрчлөлт
Сургалтаар олж авсан мэдлэг чадварыг ажилдаа хэрхэн бодитоор хэрэгжүүлж байна вэ? (Оролцогчдоос ярилцлага авах болон хөндлөнгийн үнэлгээгээр дамжуулан үйлийн хандлага өөрчлөлтөд үнэлгээ хийх)
-    Хэрэгжүүлэх цаг үе: Хичээлийн судалгааны мониторинг
-    Арга: Ажиглалт, ярилцлага, асуултын хуудас
4
Result
Үр дүнд хүрсэн байдал
Оролцогчдын үйлийн хандлага байгууллагад хэрхэн үр дүн өгсөн бэ? (Сургалтанд оролцсон оролцогчдын мэдлэг чадвар, ажлын үр дүнгийн дээшилсэн байдалд үнэлгээ хийх)
-    Хэрэгжүүлэх цаг үе: Хичээлийн судалгааны мониторинг, тухайн жилийн сүүлийн хагаст хийх эцсийн шатны судалгаа
-    Арга: Ажиглалт, ярилцлага, асуултын хуудас

 Дээрхээс гадна “Нийгэмд үзүүлэх нөлөөлөл (Харилцагчид үзүүлэх нөлөөлөл)”-ийг “Түвшин 5” гэж үзэх тохиолдол ч бий (R.Kaufmann & J.M.Keller). (Сүзүкигийн тайлбар: Багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулж буй тохиолдолд, “Харилцагч“-ийг багшлахуйн арга зүйн үйлчлүүлэгч буюу суралцагч гэж үзээд суралцагчийн сэтгэл ханамжид үнэлгээ хийх нь зүйтэй болов уу.)
1.   Сургалтанд үнэлгээ хийх, үр дүнд хэмжилт хийх
Түвшин 1 (сэтгэл ханамж)
Сургалтанд оролцогчдын сэтгэл ханамжийн байдалд нөлөө үзүүлэх хүчин зүйлд дараахи зүйлүүдийг тооцож болох юм.
а.  Оролцогчдын сургалтанд оролцохын өмнөх бэлтгэл ажил
б.  Сургалтын дотоод хүчин зүйл: Сургалтын агуулга, сургагч багшийн заавар, сургалтын материал, харилцан суралцах гэх мэт
в.  Сургалтын гадаад хүчин зүйл: Сургалт явуулах байр, танхимын орчин нөхцөл, байрлах буудал, сургалтын үргэлжлэх цаг, бэлтгэл ажил гэх мэт
Гэхдээ энэ хэмжүүр үзүүлэлт нь нийт оролцогчдод жигд (адил хэмжээгээр, адил байдлаар) нөлөөлөх бус, масс нь их бага янз бүр байх нь ойлгомжтой. Оролцогчдын сэтгэл ханамжид үзүүлэх нөлөө их байгаа нь сургалтын дотоод хүчин зүйл бөгөөд 64%-ийг эзэлж байна. Ялангуяа “Сургалтын агуулга”, “Сургагч багшийн заавар”, “Сургалтын материал” зэрэг хүчин зүйлүүд чухал байр эзэлсэн. Мөн “Оролцогчдын сургалтын өмнөх бэлтгэл ажил” 20%-ийг эзэлжээ. Сургалт эхлэхийн өмнө сургуулийн удирдлага багш нартаа урам зориг оруулаж байх явдал тун чухал юм. Энэхүү хэмжүүр үзүүлэлт, асуултын жишээ болон нөлөөллийн массын (их бага) талаар дор дурьдав.

Сургалтын өмнөх бэлтгэл ажил
Сургалтын өмнөх бэлтгэл ажил

Масс 20/100
Би энэ сургалтын зорилгыг мэдэж байсан.
Би энэ сургалтад хамрагдан суралцах зорилтоо (юуг ямар түвшинд сурч мэдэх вэ?) мэдэж байсан.
Энэ сургалтаар миний ажилд хэрэг болохуйц ойлголт, мэдлэг чадвар дээшилнэ гэдэгт итгэж найдаж байсан.
Манай удирдлага энэ сургалтаар миний ажилд хэрэг болох ойлголт, мэдлэг чадвар дээшилнэ гэдэгт найдаж байсан.
Манай удирдлага энэ сургалтын зорилго зорилтын талаар надтай урьдчилан ярилцсан.
Би энэ сургалтанд оролцохын өмнө ном товхимол унших зэргээр урьдчилж бэлтгэсэн.
Миний өнөөг хүртэлх чадвар, туршлага энэ сургалтад хамрагдахад боломжийн түвшинд байсан.
Сургалтын агуулга
Сургалтын дотоод хүчин зүйл (Сургалтын агуулга)

Масс 64/100
Энэ сургалт нь сурч мэдэх зорилтоо биелүүлэхэд тус дөхөм болохуйц агуулгатай байсан.
Энэ сургалтаар заасан агуулгын хүнд хөнгөн нь надад боломжийн байсан.
Энэ сургалтаар заасан агуулгын ачаалал нь надад боломжийн байсан.
Энэ сургалтаар заасан агуулгын цар хүрээ надад боломжийн байсан.
Энэ сургалтаар заасан агуулгын цар хүрээ миний бодсон шиг боломжийн байсан.
Энэ сургалтаар заасан агуулгын цар хүрээ нь ойлголтыг шат дараалалтай гүнзгийрүүлж болохуйц байдлаар жагсаасан байсан.
Энэ сургалт дахь багийн хэлэлцүүлэг болон дүрд тоглох тоглоом зэрэг төрөл бүрийн сургалтын аргууд нь сургалтын агуулгыг ойлгоход тус болсон.
Сургагч багшийн заавар
Сургагч багш энэ сургалтаар сурч мэдэх зорилтыг (юуг ямар түвшинд сурч мэдэх) оролцогчдод тайлбарласан.
Сургагч багш энэ сургалтын агуулгатай холбоотой мэргэжлийн өндөр ур чадвартай болох нь харагдсан.
Сургагч багш энэ сургалтын агуулгатай холбоотой янз бүрийн бодит жишээ мэддэг болох нь харагдсан.
Сургагч багшийн тайлбартаа илэрхийллийн янз бүрийн аргыг сэдсэн байсан.
Сургагч багшийн тайлбар товч тодорхой бөгөөд ойлгомжтой байсан.
Сургагч багшийн ярианы хурд боломжийн байсан.
Сургагч багш оролцогчдын асуултад бүрэн дүүрэн харилт өгч байсан.
Сургагч багш оролцогчидтой идэвхитэй харилцахаар чармайж байсан.
Сургагч багш оролцогчид хоорондын харилцааг гүнзгийрүүлэхийн тулд чармайн ажиллаж байсан.
Сургагч багш сургалтын үед цагийг сайтар баримталж байсан.
Сургагч багшийн сургалтанд хандах хандлага нь сайн байсан.
Сургалтын материал
Текстийн агуулга нь ойлгомжтой байсан.
Текстийг уншихад хялбар байдлаар зохиомжилсон байсан.
Видео хичээл нь итгэл үнэмшил төрүүлэхүйц байсан.
Видео хичээл нь сургалтын агуулгыг ойлгоход тус дөхөм болсон.
Кодоскопоор үзүүлсэн материал нь ойлгомжтой байсан.
Кодоскопоор үзүүлсэн материал нь сургалтын агуулгыг ойлгоход тус дөхөм болсон.
Тараах материалийг үзэхэд хялбараар зохиомжилсон байсан.
Тараах материал нь сургалтын агуулгыг ойлгоход тус дөхөм болсон.
Харилцан суралцах байдал
Би уг сургалтаар бусад оролцогчдоос өөртөө хэрэгтэй мэдээллийг авч чадсан.
Сургалтын үед надад бусад оролцогчдын оролцоо, биеэ авч явах байдал зэргээс суралцах зүйл олон байсан.
Энэ сургалт нь оролцогчид хоорондоо санал бодлоо чөлөөтэй солилцох чадахуйц уур амьсгалыг бүрдүүлсэн байсан.
Энэ сургалтын үед, оролцогчид сургалт дуусан дуустал анхаарал хандуулж чадаж байсан.
Танхимын орчин нөхцөл
Сургалтын гадаад хүчин зүйл (Сургалтын орчин)

Масс
16/100
Анги танхимын дулаан, агаарын солилцоо боломжийн байсан.
Анги танхимын боломжийн байсан.
Анги танхимын гаднах дуу чимээ боломжийн байсан.
Анги танхимын багтаамж боломжийн байсан.
Компьютерын тоо боломжийн байсан.
Компьютерууд нь саадгүй ажиллаж байсан.
Сургалт явуулах байр
Амралтын өрөө нь ханамжтай байсан.
Сургалт явуулсан байр нь байршил сайтай, ашиглахад дөхөм байсан.
Контор
Зохион байгуулагчид (ажилтнууд) сургалттай холбоотой зар мэдээлэл, заавар зэргийг урьдчилан мэдэгдэж байсан.
Гаднаас холбоо барихад дөхөм байсан.
Зохион байгуулагчдын (ажилтнууд) хийсэн сургалтын танилцуулга боломжийн байсан.
Зохион байгуулагчид (ажилтнууд) сургалтын үеэр бүх төрлийн санал хүсэлтэд тохиромжтой байдлаар хариулт өгч байсан.
Сургалтын үргэлжлэх хугацаа
Сургалтын өдрийн тоо боломжийн байсан.
Сургалтын үргэлжлэх цаг боломжийн байсан.
Буудаллах газар
Буудал тохитой байсан.
Хоол сайн байсан.
Дагалдах байр хэрэгслээр (амралтын өрөө, номын сан, видео номын сан зэрэг) сайтар хангагдсан байсан.

2.   “Түвшин 2” (Мэдлэг эзэмшсэн байдал) болон “Түвшин 3” (Үйлийн хандлага)
Сургалт бүрд төлөвлөсөн сургалтын агуулга, үйл ажиллагаа нь мэдлэг эзэмшсэн байдал болон хандлагын үр дүнгийн хэмжүүрийн үзүүлэлт болно. Мөн эдгээр үзүүлэлт нь сургалтанд оролцогчдын зорилт ч гэж хэлж болох юм.
“Түвшин 2”-ын үр дүнг сургалтын дараахи тайлан, текстээр хэмжиж болно. “Түвшин 3 (үйлийн хандлага)”-ийг сургалт дууссанаас хойш 3-6 сарын дараа оролцогчид үйл ажиллагаагаа хэрхэн өөрчилсөн тухайгаа өөрсөддөө үнэлгээ хийх, удирдлага болон хамт ажиллагсдаар ажиглалт хийлгэн үнэлэх зэргээр хэмжинэ.
Ийнхүү хэмжилт хийж байгаа явдал нь сургалтын үр дүнг хэмжээд зогсох төдийгүй, оролцогчдын үйлийн хандлагыг дээшлүүлэх ач холбогдолтой.

3.   “Түвшин 4” (Үр дүнд хүрсэн байдал)

Сургалтаар дамжуулан оролцогчдын сурч мэдэх үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж, оролцогчдын үйл ажиллагаа сургууль байгуулагад нь хувь нэмэр оруулахыг зорьсон. Сургалтын сургууль байгууллагад оруулсан хувь нэмрийг тодорхойлох нь харин хэцүү байдаг. (Эрхэм зорилго нь тодорхой байвал, түүнчлэн тэрхүү эрхэм зорилгоо биелүүлж чадсан гэдгээ тогтоож чадвал, “Түвшин 4”-ийн хэмжилт хийх боломжтой болох юм.)

4 comments:

  1. Энэ мэдээллийг Япон улсын Жайка байгууллагын дэмжлэгээр хэрэгжсэн "Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх" төслийн Сузуки мэргэжилтэн олж өгч орчуулсан надад өгч билээ.

    ReplyDelete
  2. Энэ загварын талаар Монгол байгаа цөөхөн мэдээллийн нэг байна. Хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа

    ReplyDelete
  3. sn bnu ta edgeer medeellvvdiig unshij sudlana tegeed drh 2 heleltsvvlgiig hj ywuulahu

    ReplyDelete