Tuesday, November 27, 2018

Эвлүүлгийн арга

Зөр- Эвлэ буюу Эвлүүлгийн арга (Slavin, 1994) нь сурагчид бие биедээ туслан, харилцан бие биенээ дэмжиж, хамтран суралцах боломж олгодог. Эл аргыг текст унших, илтгэл сонсох, багаар судалгаа хийх зэрэг үйл ажиллагааны үед хэрэглэнэ. 

Хамтран сурахуйн аргуудын нэг болох Зөр-Эвлэ буюу эвлүүлгийн арга нь хоёр өөр багаар ажиллах боломжийг олгодог онцлогтой. Эхний багийг бид Үндсэн баг гэж нэрлсэн ба хоёр дахь ажлын хэсгийг бид Шинжээчдийн баг хэмээн нэрийдэж байна.
Хичээлд бэлтгэх явцдаа даалгаврын хуудсыг багш бэлтгэх ёстой юм.
Үндэслэл: Зөрж- Эвлэх буюу Эвлүүлгийн арга хичээлийн сэдвийг бүрэн ойлгож эзэмшихэд сурагчдад ихэд дөхөм болдог. Сурагчид эхлээд тексттэй танилцах ба өөрийн дугаарын дагуу тухайн асуудлаар “Шинжээч” болох ёстой юм. Сурагч бүр хичээлд идэвхтэй оролцохын зэрэгцээ “багшлах” боломж олдож байгаа юм.
Үндсэн баг: 4-6 хүртэл сурагчтай байх нь тохиромжтой. Үндсэн багаар 2-3 долоо хоногийг турш хамтран ажилласан байх ёстой ба тус багт эрэгтэй, эмэгтэй болон сурлагаар ялгаатай түвшний сурагчдыг аль болох зохистой харьцаатай оруулах нь зүйтэй. Багаар ажиллах арга барилд сурагчдыг уйгагүй сургах нь багшийн сургалтын үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой болно.
Шинжээчдийн баг: 4-5 сурагчийн бүрэлдэхүүнтэй байх нь зохистой. Үндсэн багийн тоо нь ангийн сурагчдын тооноос хамаарах бол Шинжээчдийн багийг тухайн асуултын тоогоор үүсгэх тул Шинжээчдийн багт хэтэрхий олон сурагчид ажиллахад хүрвэл нэг асуудлаар хэд хэдэн Шинжээчдийн баг үүсгэн зохицууулах юм.
Хугацаа: Зөрж- влэх буюу Эвлүүлгийн арга нь хичээлийн 45 минутад багтах боловч үүнээс бага хугацаанд гүйцэтгэх боломж бас байдаг. Шинжээчдийн багаар 8 минут ажилласны дараа үндсэн багтаа эргэн ирсэн багийн гишүүн бүр 4 минутад сэдвээ “заана” гэвэл нийт 24 минут болж байна. Ангийн хичээлийн цагийг хэмнэхийн тулд урьдчилан текстийг гэрээр уншуулах нь зүйтэй. Эсвэл өмнөх хичээлэээр танилцуулвал Зөр-Эвлэ буюу Эвлүүлгийн аргыг хэрэгжүүлэхэд хугацаа нэмэгдэнэ.
Хэрэглэгдэхүүн: Шинжээчдийн багт зориулсан асуултыг урьдчилан бэлтгэнэ. Асуултуудыг самбарт бичих ба сурагч бүрд текстийн хувийг өгнө. Зарим тохиолдолд сэдвийг багш амаар өгүүлэх, уншиж өгөх, болон бусад аргуудыг бүтээлчээр хэрэглэх арга замыг хайгаарай.
Дасгалын явц:
Алхам 1: Багш “Шинжээчдийн” хуудсыг бэлтгэнэ. Багш унших сэдвийн гол агуулгыг товч танилцуулахын зэрэгцээ сурагчдын сурах үйл ажиллагааг чиглүүлж өгөх асуултуудыг самбарт бичнэ. Багш асуултыг Үндсэн багийн гишүүдийн тоогоор буюу 4-6 асуулт бэлтгэх ба асуулт бүр текстийн тодорхой хэсэг буюу агуулгатай уялдаатай байх ёстой.
Алхам 2: Багш сурагчдыг 4-6 гишүүн бүхий Үндсэн багуудад хуваана. Баг бүрийг эрэгтэй, эмэгтэй сурагчид болон сурлагын түвшнээр ялгаатай хүүхдүүдээр бүрдүүлэхийг эрмэлзэнэ. Үндсэн багаар ажиллаж сурагчид бие биедээ хичээлийн хэсгүүдийг “заах” тул энэ баг ихэд ач холбогдолтой. Иймээс Үндсэн багийн гишүүд бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой юм. Үндсэн багийн сурагчид наад зах нь гурваас доошгүй долоо хоногийн турш хамтран ажилласан сурагчид байх нь зүйтэй. Баг, хэсгээр ажиллах бусад дасгалын үеэр эдгээр сурагчид хамтран ажилласан байна гэсэн үг юм.
Алхам 3: Багш Үндсэн багийг бүрдүүлэх эхний үед багийн гишүүдэд бие биеийг илүү сайн мэдэх бололцоо олгохын тулд багуудаар нүүр хагарах эсвэл баг бүрдүүлэх дасгалыг ажиллуулна. Баг бүрдүүлэхэд сайнаар нөлөөлдөг аргуудын нэг нь “багийн уриа” зохиох дасгал байдаг. Багуудад гурван минут өгөх ба хугацаа дуусмагц багууд ангийнхандаа “Багийн уриа”-гаа танилцуулах юм.
Алхам 4: Сурагчид хичээлийн сэдвийг уншина. Сэдвийг багш сурагчдын тоогоор олшруулсан байвал зохистой эс тэгвээс сэдвийг багш амаар өгүүлэн ярих юм.
Алхам 5: Багш асуултыг танилцуулах ба сурагчдыг Шинжээчдийн багт урина. Үүний дараа багш асуултуудыг самбарт бичих эсвээс асуултын олшруулсан хувийг сурагч бүрд өгнө. Багш сурагчдаар 1-4 (-6) хүртэл тоолуулж Шинжээчдийн багийг үүсгэн ангийн аль боломжтой хэсэгт хуваарилан суулгана. 1-р сурагчид нэг баг, 2-р сурагчид нөгөө баг гэх мэтээр баг үүсгэнэ гэдгийг санаарай. Үүний дараа багш баг бүрийн хэлэлцүүлгийн Хөтлөгчийг сонгоно. Асуултыг дугаарын дагуу багуудад өгөх боломжтой авч солбих байдлаар өгөх арга ч байдаг.
Алхам 6: Одоо ингээд Шинжээчдийн багууд тус тусын асуулт дээр ажиллаж “хичээл заах”-ад бэлтгэнэ. Шинжээчдийн багийн гишүүд асуултыг авч хэлэлцэн хэрхэн заах талаар ярилцах ба үүний тулд эхлээд багийн гишүүн бүр сэдвийг уншин тухайн асуултад хамааралтай хэсгийг олно. Багуудын ажиллах хугацааг багш сурагчдад хэлж өгнө. Шинжээчдийн багийн гишүүд тухайн мэдээллийг ямар аргаар Үндсэн багийн сурагчдад ойлгуулж “заах” талаар ярилцаж тохирно. Үндсэн багтаа эргэж ирээд хамгийн гол нь асуултын хариултыг ярьж өгөх ёсгүй ба харин үүний оронд өөрийн багийн гишүүдээр асуултын хариуг олуулах аргыг Шинжээчдийн баг бодож олох ёстой гэдгийг сурагчдад сайтар ойлгуулаарай. Шинжээчдийн багуудын ажлын үеэр багш анги дундуур явж багуудад туслах ёстой.
Алхам 7: Асуултыг хэрхэн “заах”–аа тогтсон Шинжээчид одоо өөрсдийн Үндсэн багтаа эргэж ирэх ба ээлжээр багийн ажлыг удирдан явуулна. Шинжээч бүр 4-5 минутын хугацаанд багийн гишүүдээр тухайн асуултыг хэлэлцүүлнэ. Шинжээчийн гол зорилго бол хичээлийн тухайн хэсгийг багийн гишүүдэд бүрэн гүйцэд ойлгуулах явдал ба үүний тулд асуулт асууж хариулт авах, тайлбарлуулах, дасгал ажиллуулах зэрэг аргуудыг хэрэглэнэ.
Алхам 8: Үйл ажиллагааг үнэл. Дасгалын үеэр сургачдын оролцоо хэр байсан талаар сурагчдын саналыг сонсох ба хэрхэн сайжруулах талаар ярилц.
ҮНЭЛГЭЭ: Хамтран сурахуйн уриа бол ”Хамтын хариуцлага ба Хүн бүрийн оролцоо” юм. Энэхүү урианны гол утга нь амжилттай сайн сурахад сурагч бүр бие биеийн өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Нөгөө талаас сурагч бүр өөрийн сурах үйл ажиллагаанд хариуцлагатай хандах ёстой гэсэн үг билээ. Сургалтын төгсгөлд мэдээж сурагч бүр шалгалт өгч, мэдлэгээ тус бүрдээ үнэлүүлнэ гэдгийг ч мартаж болохгүй юм. Тэгэхээр багш багийн үйл ажиллагааг үнэлэхээс гадна сурагч бүрийн хөгжил, дэвшил оролцоог үнэлж байх ёстой.
ЗӨВЛӨМЖ: Багаар ажиллах үед сурагчдын анхаарлыг өөр зүйлд хандуулах, дараагийн үе шатад шилжүүлэх зэрэгт бэрхшээл тулгардаг тул багш тодорхой дохиог ангид хэрэглэж занших нь зүйтэй байдаг. Жишээ нь: Багш 2 гараа өргөж тас, тас дуугаргахад бүх сурагчид хийж буй зүйлээ зогсоож, багшид анхаарлаа хандуулах гэх мэт. Иймэрхүү дохио зангааг багш өөрөө зохиож сурагчидтайгаа хамтран хэрэгжүүлж хэвшвэл цаг хэмнэх ач холобгдолтой.

Monday, November 26, 2018

Бүтэцчилсэн Танилцуулга арга (Ausubel, 1973).

Хичээлийн эхэнд сэдвийг ерөнхийд нь Бүтэцчилэн танилцуулах энэ арга нь сурагчдын анхаарлыг төвлөрүүлэх, тэдний сурах сонирхолыг бий болгох, гол асуулт, санааг дэвшүүлэх зорилготой байдаг билээ. Ингэснээр хичээлийн буюу сурахуйн зорилго бий болох юм.

- Энэ аргаар хичээлийн сэдвийг Бүтэцчилэн танилцуулж сурагчдын анхаарлыг төвлөрүүлэхэд чиглэсэн билээ.

Үндэслэл: Хүүхэд өөрийн өмнөх мэдлэг дээр тулгуурлан шинэ мэдлэг, мэдээллийг эзэмшдэг гэсэн онол дээр суурилж байна. Хэрэв ихэнх сурагчдын тухайн сэдэвтэй холбоотой өмнөх мэдлэг дутагдалтай, хангалтгүй байх тохиолдолд багш тэдэнд энэхүү мэдээллийг өгч тэднийг шинэ мэдлэгэ зэмшихэд нь бэлтгэх ёстой. Бүтэцчилсэн Танилцуулга арга нь энэ холбоосыг бий болгоход багшид тусална.

Дасгал:

Алхам 1: Хичээлийг эргэн санаж, сурагчдад сонирхолтой ба танил байх санаанууд ба асуудлуудыг тодорхойлно уу? Ямар шинэ үг хэллэг ба зарчмыг сурагчид энэ хичээлээр ойлгож эзэмших талаар бодож жагсаан бичнэ үү?

Алхам 2: Сурагчдын сонирхлыг өрнүүлэх зураг, хүснэгт диаграм, болон бусад холбогдох зүйлийг бэлтгэнэ үү?

Алхам 3: Сэдвийн гол санааг тодруулсан тайлбар яриаг таван минутад багтаан өгнө үү?

Алхам 4: Багш яриагаа аль болох сонирхолтой, сурагчдыг идэвхжүүлсэн хэлбэрээр хийх ёстой. Үүний тулд асуулт асуух, саналаа хэлэх боломжийг сурагчдад олгож байна уу.

Алхам 5: “За одоо харцгаая” гэх мэтээр сурагчдад хүлээлт бий болгож байна уу.

Тусгал: Бүтэцчилсэн танилцуулга аргыг аль болох товч, богино байлгахыг хичээгээрэй. Энэ нь хичээлд идэвхтэй оролцоход сурагчдад дөхөм болох мэдээллийг л өгөх зорилготой ба сэдвийг бүхлээр нь танилцуулна гэсэн үг биш юм.

Thursday, September 27, 2018

Математик дүүжингээр чөлөөт уналтын хурдатгалыг тодорхойлох нь

Математик дүүжингээр чөлөөт уналтын хурдатгалыг тодорхойлох нь
Хэрэглэх багаж ба материалууд:
  • Жижиг хүнд үрэл
  • Утас
  • Штатив (Хөндлөвч ба цагирагтай)
  • Секундомер( эсвэл цаг, гар утас)
  • Туузан метр, (эсвэл шугам)


Ажиллах дараалал:
1. Ширээний захад штативыг угсарна. Штативынхаа дээд хэсэгт  цагиргийг тогтооно. Цагиргаас утсанд дүүжилсэн жижиг үрлийг уяна. Шалнаасаа 1-2см орчим зайд үрэл зүүгдсэн байна.
2. Дүүжингийн үрлийг 3-8см орчим зайд хазайлгаж хэлбэлзэлд оруулна.
3. Тодорхой n тооны хэлбэлзэл хийх хугацааг хэмжиж авна.
4. Дүүжингийн (L) уртыг хэмжинэ.
5. Чөлөөт уналтын хурдатгалыг Томсоны томъёогоор олно. (Хүснэгтэд бөглөж бодно)
 
6. Хэд хэдэн тохиолдолд тооцоолон гаргасан тоон утгын хазайлтыг олно. (Хүснэгтэд бөглөж бодно)

n
t
L
T=t/n
g
<g>-gi
Хазайлт
Тэмдэглэл
1








2







3







4







5








Дундаж=



Хазайлтыг дараах томьёогоор олно:

Үүнд: tα,n нь Стьюдентийн коэффициент. 
Тухайн олсон утгыг g ± s гэсэн хэлбэрт бичнэ. Үүнээс гадна харьцангуй алдааг дараах томьёогоор тооцоолно:




Авогадрын хууль заах 9 алхамт зааварчилгааны дизайн

Авогадрын хууль заах 9 алхамт зааварчилгааны дизайн
Үе шат Багшийн үйл ажиллагаа Сурагчийн үйл ажиллагаа
1. Анхаарлыг нь хичээлд хандуулах
Ижил эзэлхүүнтэй хуванцар саванд байгаа нүүрстөрөг, хүчилтөрөгч, азот агуулсан саванд байгаа молекулийн тоог ижил байх уу эсвэл өөр өөр байх болов уу гэсэн асуултаар хичээлийг эхлэнэ Сурагчид таамаглал дэвшүүлнэ.
2. Тухайн хичээлийн зорилгыг ойлгуулах
Бид хийн байдалтай бодисын молекулийн тоог тодорхойлох аргыг үзэх болно Молекулын тоо хязгааргүй их байтал яаж тодорхойлох вэ? Гэсэн эргэлзээ төрнө. Хичээлийн зорилгод итгэл муутай байна.
3. Өмнөх ойлголтыгсэргээн сануулах
Хийн молекул ямар байдалтай байдаг талаар сурагчдын төсөөллийг сонжиж ярилцах сэдэл өгнө. Сурагчид өөр өөрийн бодлоор хийн молекулийн хөдөлгөөн, оршин тогтнох хэлбэрүүдийн талаар ярилцана.
4. Шинэ ойлголт, тодорхойлолт зэрэгийг хэлж өгөх Авогадрын хуулийг эрдэмтэд хэрхэн гаргаж ирсэн тухай видео бичлэг үзүүлнэ. Сурагчид хийн молекулуудыг тоолох аргуудыг олж харна.
5. Суралцах үйлд хөтлөн оруулж, юуг яаж хийхийг зааж, зөвлөх Хийн молекулуудын массыг тодорхойлох хэмжилт хийх, молекулын тоог тодорхойлох туршилтын зааварчилгаа өгч, туршилтын үед гарч болох асуудлуудыг тайлбарлах ба туршилтын зааврыг тарааж уншуулна. Сурагчид туршилт хийх багаж, хэрэгсэлүүдтэй танилцах ба заавартай танилцана.
6. Хийж гүйцэтгэх дасгал ажил, даалгавар зэргийг өгөх Сурагчдыг туршилт хэмжилт, тооцоолол хийх аргачлалыг тайлбарлаж өгнө. Сурагчид тайлбарын дагуу хэмжилт хийж, тооцоолон молекулын тоог ойролцоолон гаргана. Бусад хүүхдүүдийн гаргасан тооцооллуудыг цуглуулан дундаж утга, хазайлтуудыг тэмдэглэж авна. Дээр дэвшүүлсэн таамаглалыг нотлох ба няцаана.
7. Дасгал ажил, даалгавраа зөв гүйцэтгэхийг дэмжих явцын үнэлгээ хийх Хүүхдүүдийн хийсэн тооцоолол Авогадрын гаргасан туршилтын дүнтэй харьцуулан, сайн хийсэн сурагчдыг магтах ба хэмжилт, тооцоолол дуусаагүй байгаа сурагчдыг дэмжин хурдлуулна. Мөн таалаглал нь нотлогдсон хүүхдүүдэд баяр хүргэх, няцаагдсан хүүхдүүдийг өөр утгаар бодож чадсан зоригийг хүндлэн талархал илэрхийлнэ. Сурагчид тооцооллын үр дүнг танилцуулна.
Таамаглал нотлогдсон сурагчид баярлах байх, няцаагдсан сурагчид эргэлзэх байх
8. Ажлын гүйцэтгэл, юу сурч мэдснийг үнэлэх Ижил саванд байх хийн молекулын тоо өөр өөр байх уу, ижил байх уу гэдэг талаар ямар бодолтой байгааг дахин ярилцах сэдэл өгнө. Ердийн нөхцөлд байх хийн эзэлхүүн хий бүрд ижил байдаг хуулийг танилцуулан энэ хэмжилт, тооцооллыг хийж нотолж чадсан сурагчдад талархал илэрхийлнэ. Сурагчид туршилт, хэмжилтын нотолгоог ярилцана.
Авогадрын хуулийн тодорхойлолт, тоон утгуудыг дэвтэртээ бичиж авна.
9. Сурч мэдсэн зүйлээ хэрэглэх, бусад зүйлд хувиргах ашиглах чадварыг нь нэмэгдүүлэх Хийн молекулын тоо ба эзэлхүүнтэй холбоотой амьдралын тохиолдлуудыг дэвшүүлж тэдгээрт тооцоолол хийх даалгавар өгнө. Сурагчид багшийн өгсөн тохиолдлыг тооцоолон бодож, тайлбарлана.

Хичээлийн судалгаа гэж юу вэ?

Хичээлийн судалгаа гэж юу вэ?
Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” төслийг хэрэгжүүлж эхэлснээр бид бүхэнд ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА нэр томьёо танил болсон. “Хичээлийн судалгаа” нь Японд 100-аад жилийн өмнөөс явагдаж эхлэн, 1990 онд Америкийн бага ангийн математикийн хичээлд ч энэхүү арга барил шинээр нэвтэрсэн байна. Хичээлийн судалгаа гэдэг нь багш нарын багшлах ур чадвар, арга зүйгээ системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн үйл ажиллагаа юм (Makoto Yoshida).
Хичээлийн судалгааны онцлог нь нэг ижил хичээлийн агуулгаар олон удаа давтаж хийснээр тэр болгонд заах аргаа улам сайжруулах боломж бүрддэгт оршино. Энэ нь багш нар хамтран хичээлийн төлөвлөлтөө хийхээс эхлэх ба багшийн ажлын туршлага, суралцагчдаа судалсан байдал, стандарт, хөтөлбөр, сурах бичиг болон бусад материалд тулгуурлан, “сайн хичээл” болгох талаар хамтын үзэл бодлоо хуваалцана.
Хичээлийн бэлтгэл судалгаа гэж юу вэ?
Хичээлийн бэлтгэл-хөтөлбөрийн судалгаа бол зорилгодоо хүрэхийн тулд хийдэг үйл ажиллагаа юм. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ямар үйл хийвэл зохих вэ? гэдгийг багш нар үргэлж бодож, хичээлийн бэлтгэлээ хийхдээ тооцож үздэг байх нь чухал. Ямар хэрэглэгдэхүүн ашиглах, ямар асуултууд асуувал түүндээ хүрэх вэ? Суралцагчид хичээл дээр тухайн ухагдахууныг таниулахын тулд мэдээлэл харилцааны технологийг яаж ашиглах вэ? гэх мэт хичээлийн зорилгод хүрэх, зорилгоо биелүүлэхийн тулд хийдэг багш нарт тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх дидактик шийдэлд хүрэх заах арга зүй шийдлүүд нь хичээлийн бэлтгэл судалгааны салшгүй элемент болдог. Хичээлийн бэлтгэл судалгаа буюу хичээлийн хөтөлбөр боловсруулах судалгааны талаар олон тайлбарууд байдаг.Эдгээрийн заримыг авч үзье!

Хичээлийн бэлтгэл судалгааг:
  • Хичээлийн бүтэн жилийн, улирлын, бүлэг сэдвийн, нэгж хичээлийн зорилго зорилтыг нэгтгэж эрэмбэлэн төлөвлөдөг тодорхой үе шат бүхий үйл
  • Киррикюлимын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээг хамардаг цогц үйл

  • Тухайн хичээлийн бэлтгэлд өмнөх хичээлийн явц, үр дүнгээ бүтээлчээр хэрэглэдэг, өнөөдри йн хичээлээс дараагийн хичээлийнхээ бэлтгэлд хэрэглэх арга зүйн санааг олж авч байдаг тасралтгүй үйл
  • Тодорхой үе шат бүхий цогц судалгаа – киррикюлим

  • Хичээлдээ шинжилгээ хийж арга зүйгээ хөгжүүлж байдаг тасралтгүй үйл гэх зэргээр тайлбарласан байгаа юм. Эдгээрээс хичээлийн бэлтгэл судалгаа (Kyozai Kenkyu, зарим үед хичээлийн бэлтгэл - хөтөлбөрийн судалгаа гэж ярих нь бий), хичээлд бэлтгэх төлөвлөлтийн хүрээнд тасралтгүй хийгдэх тодорхой үе шат бүхий цогц (киррикюлим) судалгаа болох нь харагдаж байгаа юм. 

    Хичээлийн бэлтгэл судалгаа нь:

  • Хичээлийг үр дүнтэй болгох
  • Суралцагчид – мэдлэг бүтээх, сурах арга барилд суралцах
  • Багшид – заах арга зүйн хувьд тасралтгүй хөгжих, судалгааны арга зүйд суралцах

  • дидактик зорилгуудыг агуулж байдаг. Хичээлийн бэлтгэл-хөтөлбөрийн судалгаа гэдэг нь дараах судалгаануудын цогц болох нь харагддаг.  Үүнд:
  • Зураг боловсруулах
  • Сургалтын үйл ажиллагааны тооцоолол боловсруулах
  • Сургалтын интерактив танилцуулга боловсруулах
  •  Сургалтын вэб бүтээх
  • Сургалтад өгөгдлийн сан ашиглах
  •  Симуляцилах ба загварчлах
  • Сургалтын материалын зохиомж бүтээх
  • Тодорхой хичээлийн сургалтын материал бүтээх
  • МХТ ба сургалтын стратеги төлөвлөлт
  • Сургалтын тусгай програм ашиглах
  • Сургалтад тоглоомын програм ашиглах Үндсэн дөрөв, нэмэлт дөрөв, нийт найман төрлийн чадварын стандартыг хангаснаа нотолсоноор багшийн МХТ-ийг сургалтад ашиглах чадвар баталгааждаг байна.
    Сургалтын хэрэглэгдэхүүн нь дараах шаардлагуудын хангаж байх ёстой. Үүнд:

  1. Судлагдахууны агуулгын судалгаа
  2. Мэдлэг эзэмших явцын судалгаа
  3. Багшлахуйн арга барилын судалгаа
  4. Үнэлгээний судалгаа
  5. Хэрэглэгдэхүүний судалгаа


    Судлагдахууны агуулгын судалгаа

     Судлах агуулгын судалгаа:
    Та хичээлийнхээ агуулгын судалгааг хэрхэн хийдэг вэ?
    Сурах бичгээс гадна ямар их сурвалжууд ашигладаг вэ?

    Багш хүн өөрийн мэргэжлийн мэдлэг, заах арга зүйн ур чадвараа дээшлүүлэн хөгжүүлж байх шаардлагатай билээ. Үүнийг заавал албан ёсны, төвлөрсөн сургалтад хамрагдах замаар бус, хичээл заах явцдаа өөрийн багшлахуйн үйлдээ судалгааны үүднээс хандсан эргэцүүлэл хийж, бүтээлчээр хандсанаар багш хөгжих бүрэн боломж байдгийг манай улсын болон бусад орны олон хөдөлмөрч, туршлагатай, шинийг санаачлагч, судлаач багш нарын уйгагүй үйл ажиллагаа харуулж байдаг. Тиймээс өөрийнхөө заах арга зүйг улам төгөлдөршүүлэх талаар багш байнга санаа тавин ажиллах хэрэгтэй юм.

    Хичээлийн бэлтгэл судалгааны аль ч алхам нь тухайн хичээлийн хүрээнд тавьсан зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлт хийхэд чиглэнэ. Тиймээс хичээлийг зорилго, зорилтыг биелүүлж, үр дүнг нь хичээл (нэгж, ээлжит, нийт хичээлийн төгсгөлд)-ийн төгсгөлд тооцож болохоор тодорхойлж өгөхөд багш онцгой анхаарах хэрэгтэй. Багш тухайн хичээлийн зорилго, зорилтын биелэлтийг асуулт, даалгавар, бодлого, үнэлгээний материалаар илрүүлэх боломжтой байхаар томъёохыг хичээх хэрэгтэй. Хичээлийн зорилго, зорилтыг ингэж томъёолохыг хэмжигдэхүйцээр тодорхойллоо гэдэг.

    Багш тухайн сэдвийг өмнө нь зааж байсан, байгаагүйгээс үл хамаааран хичээлийн агуулгаа дахин боловсруулж, агуулгын бэлтгэлтэй уялдуулан түүнийг хэрэгжүүлэх арга зүйгээ шинээр төлөвлөнө. Багш хичээлийн агуулгыг боловсруулахдаа дан ганц сурах бичиг дэх агуулгыг ашиглахаар хязгаарлах бус бусад олон эх үүсвэрийг ашиглан боловсруулах шаардлагатай.


    Тиймээс судлагдахуун, агуулгаа ямар эх сурвалжаас, ямар хэл дээрх материалыг ашиглан, хэрхэн боловсруулалт хийж, хэрхэн өөрийн болгох вэ?, ямар хэрэглэгдэхүүн бэлтгэх вэ? гэсэн асуултуудыг өөртөө тавьж судалгааны өнцгөөс харан боловсруулах нь хичээлийн бэлтгэл, хөтөлбөрийн судалгаанд ихээхэн чухал. Тухайлбал, гадаад (Англи, Орос, Япон гэх мэт) хэл дээрх заах арга зүйн материал, судалгааны өгүүлэл, интернэтийн агуулгын академик эх үүсвэр буюу мэдээллийн сан, CDROM, DVDROM болон бусад цахим эх үүсвэр, ном, сонин, арга зүйн сэтгүүл гэх мэт судалгааны материалуудыг ашиглан хичээлийнхээ боловсруулах нь зүйтэй.


    Хичээлийн судлах агуулгын судалгаа нь бүлэг сэдэв буюу нэгж хичээлийн тогтолцооны байгууламж дотор ээлжит хичээлийн агуулгын залгамж холбоог нарийн тооцон үзнэ. Хичээлийн агуулга нь өмнөх болон дараагийн хичээлтэй хэрхэн холбогдох нь хичээлийн хөтөлбөрт товч тусгагдсан байдаг боловч энэхүү товч тодорхойлолтоор хязгаарлаж болохгүй. Мөн бусад нэгж хичээлүүдтэй холбогдох холбоог ч нарийн тооцож агуулгаа тодорхойлно. Хичээлийн агуулгын тогтолцоог нарийн тодорхойлсноор суралцагчдын шинэ мэдлэг бүтээн туурвихын тулд зайлшгүй гүйцэтгэх үйлийн баримжаа тодорч хичээлийг үр дүнтэй зохион байгуулах боломж бүрдэх ба хичээлийн агуулгын шинжилгээний гол ач холбогдол үүнд оршино.


    Жишээлбэл: “Мэдээллийн процесс” гэсэн ухагдахууныг заахын тулд энэ нэр томьёоны түүхэн хөгжил, хэрэгцээ шаардлага, информатикийн шинжлэх ухаан дах процессын  тухай ойлголтыг олон талаас нь судлахаас гадна, энэ үг хэллэгийн амьдрал ахуй дахь хэлбэр, мэдээллийн тухай, процессын тухай ахуй амьдралаас олж авдаг андуу ташаа төсөөлөл, хүүхдэд мэдээллийн тухай ойлголтыг төлөвшүүлэхэд тохиолддог бэрхшээл, процессын тухай ойлголтыг хэрхэн гүнзгийрүүлэх вэ, хүний амьдралд мэдээллийн процессын тухай ойлголтын хэрэгцээ, мэдээлэл гэсэн ухагдахууныг олгож ирсэн уламжлал, бусад ямар ухагдахуунуудтай уялдаа холбоотой вэ? гэх мэтээр уг асуудлыг тойруулан олон талаас нь судлан агуулгын шинжилгээг хийнэ. Энэ бол хичээлийн бэлтгэл судалгааны нэг чухал хэсэг нь юм. Энэ бүхний дараа мэдээллийн процесс хичээлийн хүүхдүүдэд заах агуулга бэлтгэл ажлын хүрээнд тодорхой болох юм.


    Хичээлийн агуулгын судалгаанд шинжлэх ухааны агуулгыг буулгах буюу агуулгыг хүүхдийн нас сэтгэхүйн түвшинд тохируулан элементарчлах асуудлыг чухлаар тавих хэрэгтэй.  Элементарчлал нь агуулгыг яаж хүүхдэд энгийн ойлгомжтой болгох вэ? Тухайн насны хүүхдүүд ямар үг хэллэг хэрэглэж байна вэ? Ямар нэр томьёо, үг хэллэг хэрэглэж ярих нь зүйтэй вэ? Агуулгын шинжлэх ухаанч чанарыг нь алдагдуулахгүйгээр хэрхэн хялбар энгийн болгох вэ? гэдэг асуудлыг арга зүйн үүднээс шийдэж өгөхөд чиглэнэ. Элементарчилахын тулд багш судлагдахуунаа сайн мэдэж байхаас гадна сайн арга зүйч байх ёстой. Профессор Дуит “Шинжлэх ухааны агуулга, хичээлийн агуулга хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй” гэсэн нь элементарчлалын ач холбогдлыг тодруулсан хэрэг юм. 
    Хичээлийн агуулгыг суралцагчийн сонирхол, нас сэтгэхүйн онцлог, үндэсний онцлог ёс заншил, бахархал, орон нутгийн онцлог, амьдрал практиктай холбоотой жишээгээр баяжуулан, цаашилбал, бусад хичээлийн агуулга, тогтвортой хөгжил, экологи, хүний эрхийн боловсролтой холбон гаргахад анхаарч бэлтгэх хэрэгтэй.


    Тухайлбал: 9 дүгээр ангид судлах “Хайлтын системийн хэрэглээ” хичээл дээр оршин суугаа нутгийнхаа талаар, Мянганы суут хүн Чингис хааны талаар, Монгол орны цэвэр усны нөөц, орон нутгийнхаа гол, мөрөн, рашаан ус, цэвэр усаа ариг гамтай зарцуулах тухай гэх мэдээллийг хайж олох, түүнийгээ сонирхолтой хэлбэрээр бусаддаа илэрхийлэх зэргээр төлөвлөж болно.

    Хичээлийн агуулгын судалгааг өөрийн нөөц боломжид тулгуурлан маш сайн хийх хэрэгтэй. Хэрэв та интернэттэй бол интернэтийн арвин их мэдээллийн санг ашиглахаа мартаж болохгүй. 
     


    Мэдлэг эзэмших үйл явцын судалгаа

    Суралцагчийн мэдлэг эзэмших үйл явцын судалгаа гэдгийг та хэрхэн төсөөлж байна вэ?
    Багш өмнө заасан хичээлийн үр дүнг тооцон дараагийн заах хичээлийн агуулга, арга зүйн төлөвлөлтийг хийнэ. Үүний тулд өмнөх хичээлийг заах явцын мэдлэг эзэмшилтийн үйл явцын судалгааг нарийн сайн хийсэн байвал зохино.


    Өөрөөр хэлбэл
    хичээлийн өмнөх холбоонд мэдлэг чадварын бэлтгэлийг тодорхойлж, түүнийхээ хэрэгжилтэд судалгаа хийн үр дүнг одоо заах хичээлийнхээ агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээ боловсруулахдаа харгалзан үзнэ.

    Мэдлэг эзэмшилтийн явцын судалгаа гэдгийг хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааг судална гэж ойлгохоос бус тухайн судлагдахууныг ойлгосон, дутуу ойлгосон болон ойлгоогүй хүүхдийг тодруулж, тоон үнэлгээ өгч, анхааруулах гэж ойлгож болохгүй. Хичээл сургалтын явцад хүүхдийн үг хэл яриа, сонирхол, байр суурь, хандлагад чухамхүү ямар өөрчлөлт гарч мэдлэг чадварт тусаж байгааг ажиглан судлах нь багш хүнд ихээхэн чухал юм. Мэдлэг эзэмших үйл явцын судалгааг багш хичээл заахын хажуугаар бүрэн дүүрэн хийж чадахгүй учраас мэргэжил нэгт бусад багш нартайгаа хамтран ажиллана.

    Мэдлэг эзэмшилтийн судалгаа хийхдээ ижил хичээл зааж байгаа багш нар, бие биеийнхээ хичээлийн явц, арга зүйн хэрэгжилт, тэр дундаа суралцагч нэг бүрийн мэдлэг эзэмшилтийг өмнө  бэлтгэсэн шалгуурын дагуу үнэлгээ өгч, хичээлийн дараа хамтарсан ярилцлага зохион байгуулж, хэлэлцдэг, дараагийн хичээлийн бэлтгэл судалгаанд үүнийгээ ашигладаг байх нь зүйтэй.

    Хичээлийн бэлтгэл судалгааны бүрдэл хэсэг болох суралцагийн мэдлэг эзэмших үйл явцын судалгаанд хичээлийг зохион байгуулах явцын дидактик хэсэг бүрд суралцагч (суралцагч нэг бүрийн онцлогт тохируулан төлөвлөж, чанарын өөрчлөлтийг тооцох)-ийн эзэмших мэдлэг, чадварыг тооцон төлөвлөж, түүний биелэлтэд шинжилгээ хийн, үр дүнг дараагийн хичээлийн бэлтгэл судалгаанд ашиглаж байх хэрэгтэй.


    Япон багш нар хүүхэд нэг бүрт ажиглалт тэмдэглэл хөтөлж юу чадаж мэдэж байгаа, юунд бүдэрч байгаа, хүүхдийн хөгжилд ямар өөрчлөлт гарч байгааг судалж хичээлдээ тооцдог байна. Ялангуяа сургалтын явцад хүүхдэд ямар бэрхшээл учирч энэ нь юутай холбоотой гарч байгааг таньж мэдэх нь ихээхэн чухал байдаг байна. Эндээс хүүхдийн алдааг таньж мэдэх, шалтгааныг олж тогтоох, зөв оншлох, эрт залруулах эхлэл тавигдана.


    Хичээлийн бэлтгэл судалгаанд тухайн хичээлийг заах явцад суралцагчийн гаргаж болох алдааг тооцон төлөвлөнө. Суралцагчийн гаргаж болох алдаа нь тэдний өмнөх төсөөлөл буюу амьдрал практикаас олж авсан буруу төсөөлөл (mis-conception), хүүхдийн тухайн үед гаргаж буй санаа (conception), үзэл бодол (concept), мөн багшийн гаргаж буй алдаанаас үүдэн гардаг. Тиймээс суралцагчийн гаргаж буй алдаа нь тэдний суралцах явцад гарч буй сэтгэн бодох үйл ажиллагаанд гарч байгаа бага зэргийн хазайлтаас шалтгаалан суралцагчийн чадвар илрэхгүй байгаа болохыг багш ойлгох хэрэгтэй бөгөөд алдаа гарах болсон шалтгааныг олж, аль болох түргэн залруулах хэрэгтэй. Суралцагчийн анхны төсөөлөл үнэнд үл нийцэхээр байж болох боловч түүнийг залруулан зөв болгох нь сургалтын нэгэн зорилго билээ. Суралцагчийн гаргаж байгаа алдааны шалтгааныг түүнээс хайх бус өөрийг хичээлийн чанар, заах арга зүйтэй холбон авч үзэх нь багш хөгжих нэг үндэс болно.


    Мэдлэг эзэмших үйл явцын судалгаа нь суралцагчдын тухайн үеийн мэдлэг, чадварын төвшинг хичээлийн бэлтгэл судалгаанд тооцох тухай асуудал бөгөөд багшид хичээлийн чанарыг сайжруулах дараах давуу талуудыг олгодог. Үүнд: 


    • Мэдлэг бүтээх үйл явцыг тооцож, урьдчилан төлөвлөх, түүнийгээ хэрэгжүүлэх 
    •  Багш хичээлээ улам үр дүнтэй болгоход чиглэдэг
    • Баг хамтлагаараа хамтран тухайн хичээлийг заах арга зүйг судлах, сайжруулах
      Тиймээс хичээлдээ бэлтгэхдээ дараах зүйлүүдийг тооцож үзэх хэрэгтэй. Үүнд:
  • Хичээлийн агуулгыг судлахад суурь болох мэдлэг, чадварыг хүүхдүүд эзэмшсэн эсэх
  • Хичээлийн агуулга хүүхдийн хөгжлийн төвшинд таарч байгаа эсэх
  • Хичээлийн явцад хүүхдээр хэрхэн мэдлэг бүтээлгэхэд анхаарах
  • Хүүхдэд учирч болох бэрхшээл, түүнийг даван туулах дидактик шийдлийг төлөвлөхдөө дараах зүйлүүдийн харгалзан үзнэ.Үүнд:
    • Агуулгаа тодорхойлохдоо суралцагчийн нас сэтгэхүйн онцлогт тохируулах
    •  Хүүхдийн үг хэллэг ярианы төвшинг тооцох
    • Сонирхол байр суурь, хандлагыг тооцох
    • Хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд нийцэх эсэхийг тооцох   Багшлахуйн арга барилын судалгаа

      Та хичээлээ ихэвчлэн ямар арга зүйгээр явуулдаг вэ? Сэдэв, хичээл  дээр үүссэн тооцоолоогүй асуудлаас хамаарч таны арга зүй өөрчлөгддөг үү?


      Багшлахуйн арга барилын судалгаа нь хичээл заадаг арга гэсэн уламжлалт багш төвт аргын үүднээс биш, хичээлийг зохион байгуулах, суралцагчийн суралцах үйл ажиллагааг удирдан хөтлөх, мэдлэгийг тэднээр бүтээлгэх гэсэн арга, хандлагаар ойлгох нь зүйтэй юм. Тухайн хичээлийг ямар зорилго, зорилт тавьж, түүнийгээ биелүүлэхийн тулд хэрхэн хөтөлж, ямар хэлбэрээр зохион байгуулбал илүү сонирхолтой, ойлгомжтой болох вэ?, хичээлийн гол хэсэгт суралцагчдын анхаарлыг хэрхэн хандуулж, мэдлэг бүтээлгэх үйлийг хэрхэн хөтлөх вэ? гэдгийг багш нарийн тооцож хичээлийн арга зүйгээ төлөвлөх хэрэгтэй. Мөн ямар туршилтыг хичээлийн аль хэсэгт хийх вэ, хэрхэн хийх вэ, юуг чухалчлан үзэх вэ, тооцсон болон тооцоолоогүй ямар үр дүнд хүрч болох вэ гэдгийг тооцон төлөвлөнө. 

      Хичээлийн явцад хүүхдүүд сургалтад хэрхэн хандаж болох вэ, юу алдаж болох вэ, үүнийг хэрхэн залруулж зөв чиглүүлэх вэ гэх зэрэг асуудлыг хичээлийн агуулга, арга зүйн төлөвлөлтийн явцад тооцож үзснээр хичээлийг үр дүнтэй явуулах үндэс болно. Хичээлийн арга зүйн төлөвлөлт нь өмнөх хичээлийн суралцагчийн мэдлэг эзэмшилтын судалгааны үр дүнг тооцон үзэхээс гадна уг хичээлийн суралцагчийн мэдлэг эзэмшилтын судалгааны гол анхаарлаа хандуулах зүйл (суралцагчийн ганцаарчилсан ажиллагаа, багийн ажлаар үүргээ биелүүлж байгаа байдал, ...)-ийг тодруулж өгнө.


      Багш өөрийн заах арга зүйгээ хөгжүүлэхийн тулд хичээл нэг бүр дээрх арга зүйн судалгаагаа тасралтгүй хийж, ингэснээр ажлын байран бие дээрээ даан хөгжиж, судалгааны ажил арга барилд суралцахаас гадна хамгийн гол нь сургалтын үр дүн дээшлэх болно. 


      Заах арга зүйн судалгаа нь хичээл зааж байгаа ангийн суралцагчдын сурлагын амжилтын тоон үзүүлэлтийг хувилж харуулах төдий зүйл биш, харин багш хичээлийг үр дүнтэй явуулахад туслах заах арга зүйгээ бий болгож буй хэрэг юм. Иймээс багшлахуйн арга зүйн судалгаа нь багш арга зүйгээ байнга сайжруулан хөгжүүлэх, хичээл нэг бүрийн онцлогоос хамааруулан заах арга зүйгээ оновчтой сонгон хичээлээ хүүхдийн хөгжлийг дэмжихүйцээр явуулах чадварт суралцахад туслах болно.

      Багш ээлжит хичээлийн арга зүйгээ төлөвлөхдөө: 
  • Тухайн хичээлийн судлагдахуун, агуулга, хэрэглээтэй уялдуулан төлөвлөх
  • Суралцагчийг идэвхжүүлэх
  • Суралцагчийн суралцах үйлийг чиглүүлэх
  • Суралцагчийн мэдлэг бүтээх үйлийг дэмжихээр сонгон авах нь чухал.    Хэрэглэгдэхүүний судалгаа 

    Сургалтын хэрэглэгдэхүүн нь хичээлийг амжилттай хэрэгжүүлэхэд зориулагдсан агуулга арга зүйтэй уялдаатай дидактик бүтээгдэхүүн юм. Энэ тодорхойлолттой та санал нийлэх үү? Та сургалтын хэрэглэгдэхүүнээ бэлтгэн хичээлдээ хэрэглэсэн үр дүндээ тулгуурлан түүнийгээр сайжруулдаг уу?

    Багш сургалтын үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж, хүүхдийн мэдлэг бүтээх үйлийг оновчтой удирдахад хичээлийн агуулга, арга зүйгээ оновчтой төлөвлөсөн байхаас гадна арга зүйгээ дэмжихээр боловсруулсан сургалтын хэрэглэгдэхүүн чухал үүрэгтэй. Тиймээс хичээлийн бэлтгэл судалгаанд сургалтын хэрэглэгдэхүүний судалгаа чухал байр суурь эзэлдэг.


    Хэрэглэгдэхүүн бэлтгэхэд дидактик боловсруулалт ихээхэн чухал. Тухайлбал, агуулгын илэрхийлэл, харагдах байдал, өнгөний зохицол гэх мэт олон талаараа дидактик шаардлагад нийцэж байхаас гадна илэрхийлж буй ухагдахуунаа элдэв чимэггүйгээр суралцагчид шууд ойлгогдохоор илэрхийлсэн байх ёстой.


    Хичээлийн агуулга, арга зүй, суралцагчийн нас сэтгэхүй, тэдний мэдлэг бүтээх ажиллагаанд зохицохуйц цахим болон хэвлэмэл хэрэглэгдэхүүн боловсруулж хэрэглэх нь хичээлийг амжилттай зохион байгуулах үндэс болно. 

    Сургалтын цахим материал гэдэг нь нэг талаас суралцагчийн суралцах, нөгөө талаас багшийн багшлах арга зүйг дэмжихээр боловсруулсан сургалтын материалыг ойлгож байна. Орчин үеийн МХТ ашигласан сургалт ийм нөхцөлийг хангасан цахим материал бүтээх шаардлагыг бий болгож байна.


    Сургалтын материал бий болгох талаар эрдэмтэн, судлаачдын гаргасан зөвлөмж, заавар, арга зүй цөөнгүй байдгаас Голландын Твантегийн их сургуулийн “заах арга зүй, технологи”-ийн факультет дор дурдсан 10 алхмыг дагаж мөрдөхийг зөвлөмж болгосон байдаг. Энэ арван алхам нь интернэтэд суурилсан сургалтын цахим материал бий болгоход зориулагдсан. Үүнд:

    1. Хэрэгцээ зорилгоо тодорхойлох
    2. Сургалтын хэрэгцээт материалаа цуглуулах
    3. Сургалтын агуулгаа зорилгод үндэслэн тодорхойлох
    4. Сургалтын үйл явцыг зохион байгуулах санааг дэвшүүлэх
    5. Зохиомж, төсөл боловсруулах
    6. Сургалтын цахим материал хэрэгжүүлэх үйл явцыг зохион байгуулах
    7. Сургалтыг амжилттай явуулах арга зүйн шаардлагыг хангасан дэлгэцийн загвар бэлтгэх
    8. Хичээлээ боловсруулах
    9. Нэмэлт шаардлагатай материалуудыг бэлтгэх (заалт, заавар, тусламж гэх мэт)
    10. Үнэлгээ туршилт хийж, сургалтын цахим материалыг бүрэн гүйцэд боловсруулах Сургалтын цахим материал боловсруулах нь системтэй үйл ажиллагаа бөгөөд түүнийг бүтээхэд зааварчилгааны дизайны онолыг ашиглах нь зохимжтой. Уг онол, арга зүйгээр сургалтын цахим материал боловсруулах үйл нь дор дурьдсан таван алхмаар хийгдэх ба үүнийг сургалтын цахим материал бүтээх таван шат гэдэг. Үүнд:
    11. Шинжилгээ (Analyses). Сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох (хэрэгцээний шинжилгээ), сургалтын зорилгыг тодорхойлох (зорилгын шинжилгээ), сургалт явагдах орчин нөхцөлийг тодруулах  (нөхцөл байдлын шинжилгээ)
    12. Сургалтын цахим материалын зохиомжийн төлөвлөлт хийх (Design). Цахим материал бүтээх төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай загваруудыг бүтээх, шийдлийг тогтоох, зарим шаардлагатай зохиомж бий болгох
    13. Төлөвлөлтийн дагуу сургалтын цахим материал боловсруулах (Develop). төлөвлөлт, шийдэл, загварыг ашиглан сургалтын цахим материалаа боловсруулах
    14. Нэвтрүүлэх буюу хэрэгжүүлэх (Implement). Сургалтын цахим материалыг сургалтад хэрэглэх, турших
    15. Өөрийн үнэлгээ эргэцүүлэл, үнэлгээ өгч хөгжүүлэн сайжруулах (Expand). Сургалтын цахим хэрэглэн явуулсан сургалтын үр дүнд шинжилгээ хийж засварлах. Үнэлгээ нь үйл ажиллагааны бүхий л шатанд хийгдэнэ.

    16. Эдгээр таван алхам нь сургалтын цахим материал бүтээх үйл ажиллагааны дарааллыг тогтоож өгдөг. Сургалтын цахим материал бүтээх үйл нь багшаас агуулга, арга зүйн материалаа тасралтгүй сайжруулж байхыг шаардаж байдаг. Үүнд:
    17. Тухайн хичээлийн агуулга, арга зүйтэй холбоотой шинэ мэдээлэл, баримт цуглуулах (Evidence)
    18. Эргэцүүлэл хийж, агуулга арга зүйгээ сайжруулах үйл төлөвлөн явуулах (Reflection)
    19. Үйлийн үр дүнд өөрийн үнэлгээ хийж шинэ үйл төлөвлөх (Self Evaluation)

    20. Сургалтын цахим материал нь цахим цүнх (Electronic Portfolio) бий болгох үндсийг бүрдүүлж өгнө. Цахим цүнх нь МХТ-т суурилсан болон МХТ ашигласан сургалтад хэрэглэх агуулга арга зүйн материалын иж бүрдлийг бий болгож байгаа бөгөөд цахим цүнх нь бичвэр, цахим файл, зураг, мультимедиа, сургалтын блог болон холбоосуудыг агуулах ба түүнийг цуглуулах, удирдах боломжийг уг иж бүрдлийг бүрдүүлэгчид олгодог.


      Цахим цүнхний иж бүрдэл болох цахим дидактик материалыг дараах зорилгоор бүтээж байна. Үүнд:
    21. Багш заах хичээлийнхээ агуулга арга зүйгээ дэмжихэд ашиглах материал
    22. Танилцуулга
    23. Тоглоом
    24. Үнэлгээний материал
    25. Суралцагч бие даан ашиглах материал гэх мэт

    26. Дээрх арга зүй зөвлөмжүүдээс үндэслэн сургалтын цахим бүтээгдэхүүн боловсруулах нь зурагт үзүүлсэн цикл шинжтэй үйл ажиллагаа юм.

      Багшийн ашиглах дидактик материал нь хичээлийн агуулга арга зүйд интеграцчилагдаж арга зүйд дэмжлэг үзүүлнэ. Ийм бүтээгдэхүүнийг боловсруулахад багшаас хичээлийн агуулга, арга зүйд эргэцүүлэл хийхээс гадна агуулгыг илэрхийлэх тусгай загвар бүтээхэд МХТ-ийн тусгай чадвар шаарддаг. Иймээс том хэмжээний сургалтын цахим агуулга боловсруулахад багш компьютерийн дизайнер, програм зохиогч зэрэг нарийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж бүтээл бий болно.









      Суралцагчийн бие даан ашиглахаар бүтээсэн цахим материал нь суралцагчийн суралцхуйн үйлийг дэмжиж, түүнд шаардлагатай мэдээлэл, эргэх холбоог өгөх ёстой. Энэ шаардлагын үүднээс цахим материал бүтээхэд суралцагчийн мэдлэг чадварын бэлтгэлийн түвшин, сургалтын явагдах орчин зэрэгт шинжилгээ хийх шаардлагатай болдог. Түүнчлэн суралцагчийн анхаарлыг агуулгын гол хэсэгт хандуулах үүднээс арга зүйн зарим шийдлүүдийг хийж өгнө.

      Сургалтын агуулгыг цахим хэлбэрээр бүтээснээр түүнийг МХТ-ийн боломжийг ашиглан бодитойгоор дүрслэх, мультимедиа загвар ашиглах, агуулгыг бусад хэлбэрээр дахин ашиглах зэрэг давуу талууд гарах болно.


      Сургалтын хэрэглэгдэхүүний судалгаанд түүнийг дээрх шаардлагыг хангасан байхаар бүтээхээс гадна түүнийг хичээлийн явцад хэрхэн хэрэглэх дидактик төлөвлөлт маш чухал үүрэгтэй. Хичээлийн аль хэсэгт ямар зорилгоор хэрхэн хэрэглэх вэ?, хэрэглэх явцад ямар асуудлууд үүсч болох вэ? түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? гэх мэт олон асуудлуудыг тооцож, дидактик шийдлийг төлөвлөж, хэрэглэгдэхүүнээ бүтээнэ.  Шаардлага хангаагүй хэт их текст мэдээлэлтэй, суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт тохироогүй олон өнгөтэй, хэтэрхий чамин, агуулгатай холбоотой бус анимашн хөдөлгөөн бүхий хэрэглэгдэхүүн хэрэглэх хэрэггүй. Сургалтад МХТ-ийг ашиглаж байгаа бол хичээлийн хэрэглэгдэхүүнийг дээр өгүүлсэн дидактик шаардлагууд хангаж байхаар боловсруулж, хичээл дээр хэрхэн хэрэглэх төлөвлөлтөө нарийн хийх хэрэгтэй. Төлөвлөлтөд хичээл заах явцад хэрэглэгдэхүүнийг хэрэглэх явцад гарч болох асуудлуудийг тооцож, уг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар нарийн төлөвлөнө.


      Сургалтын мультимедиа танилцуулга бүтээх арга зүй, түүнийг боловсруулахад баримтлах зарим хүчин зүйлүүдийн талаар зөвлөмж-2-ын 33-аас 43 дугаар талаас үзэж болно. МХТ-ийг хичээлийн агуулга, заах арга зүй, сургалтын технологитоо интегралцчилан хэрэглэснээр хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэх боломжтой юм. Тухайлбал, хичээлийг илүү сонирхолтой, бодитой тодорхой, хэрэглээнд суурилсан болгох, бие даан судлах боломжийг МХТ олгож байна. Үүний тулд нэг талаас сургуульд МХТ-ийн орчин бүрдсэн байх, нөгөө талаас багш МХТ-ийг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх чадвартай байх шаардлагатай болж байна.


      Сургалтын шаардлагад нийцсэн цахим хэрэглэгдэхүүн боловсруулан хэрэглэх нь багшаас МХТ-ийн хэрэглээний чадвар эзэмшсэн байхыг шаардах болжээ. Багш нар МХТ-ийг ашиглан сургалтын ажлаа үр дүнтэй зохион байгуулах, тухайлбал, хичээлийн судлагдахуун, агуулгад нийцсэн, заах арга зүй болон суралцагчийн мэдлэг бүтээх үйлийг дэмжсэн хэрэглэгдэхүүн боловсруулж сурах, сургалтад хэрэгжүүлэх хэрэгцээ нэн тэргүүнд бий болж байна.

       Иймээс багшийн МХТ-ийн чадварын стандарт, хандлагуудын талаар товчлон танилцуулж байна. Үүнд:
    27. Teaching/Learning ICT Literacy – багш нарын МХТ-ийг сургалтдаа хэрэглэх бичиг үсгийн боловсрол
    28. Pedagogical ICT License – МХТ-ийг сургалтад ашиглах чадварын стандарт

    29. Багш нарын МХТ-ийг сургалтдаа хэрэглэх бичиг үсгийн боловсрол (Teaching/Learning ICT Literacy)


      Нийгмийн шаардлага:

      Мэдээлэл хангалттай их байхын хирээр муу мэдээлэл төдий чинээ их болж байна. Эдүгээ 20 орчин сая интернэт сайт, 3 тэр бум гаруй вэб хуудас, 1 тэр бум гаруй төрлийн академик сан байдаг бөгөөд суралцагч насан туршийн боловсролд өөрийгөө бэлтгэн  цахим мэдээлэл боловсруулж сурах чадвар зайлшгүй шаардлагатай байна.
      Багшийн энэхүү чадвар нь хэрэгцээт мэдээллийг хайж олох, үнэлэх, үр ашигтайгаар хэрэглэх танин мэдэх чадвар эзэмшсэнээр илэрдэг.
      Багшийн МХТ-ийн хэрэглээний чадвар дараах схемд үзүүлсэн зүй тогтлоор бүрэлдэн тогтдог системтэй үйл ажиллагаа юм.


      МХТ-ийг сургалтад ашиглах чадварын стандарт (Pedagogical ICT License)
      Сургалтын үйл ажиллагаагаа МХТ ашиглан явуулах чадварыг баталгаажуулах чадварын стандарт ажээ. Энэхүү стандартын хүрээнд багш дараах чадварыг заавал эзэмшсэн байх ёстой юм. Үүнд:

      • Вэбээс мэдээлэл хайх, боловсруулах
      • Бичвэр мэдээлэл боловсруулах
      • Цахим харилцаа, хамтын ажиллагаа
      • МХТ ба сургуулийн хөгжил Харин дараах нэмэлт чадваруудаас өөрийн мэргэжлийн онцлогтой уялдуулан дөрвийг сонгон эзэмшсэн байх ёстой. Үүнд:
  • Агуулга, арга зүйтэй нарийн уялдсан байх
  • Суралцагчийн нас, сэтгэхүйд тохирсон байх
  • Суралцагчийн сонирхлыг татдаг байх
  • Сэдвийн агуулгыг тод томруун харуулсан (судлагдахуун, агуулгад интеграцчилагдсан) байх Сургалтын цахим хэрэглэгдэхүүний мэдээллийн дэлгэцийг дараах шаардлагуудыг хангаж байхаар хийснээр харагдах байдлын хувьд зөв шийдэлтэй бүтээгдэх болно. Үүнд:
    • Хичээлийн текстийг дэлгэцэнд бүтнээр нь багтаах. Энэ нь суралцагч уншиж боловсруулахад илүү сайн байдаг.
    • Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлах.
    • Текстийг хэвлэгдэх өргөний уртаар хязгаарлаж, 5-10 хүртэлх үгийг нэг мөрөнд байхаар авах.
    • Дэлгэцийн текстэд хоёроос илүү зүйл (параграф)-ийг холихгүй байх. Дэлгэцийн интерфейсийг төлөвлөхөд дор дурдсан зөвлөгөөг дагана. Үүнд:

      • Дэлгэцийн элементүүд (удирдлагын товчлуур, текст, зураг, ...) бие биеэн дээрээ давхардахааргүйгүйгээр зохион байгуулах. Суралцагч дэлгэц дээрх бүх обьектуудыг бүтнээр нь харж байх ёстой.
      • Дэлгэцэд дүрслэгдэх мэдээллийн гол бүрэлдэхүүн нь өнгөний зохилдлого юм. Зарим өнгөний зохилдлого нь дэлгэцэнд аятайхан харагдах боловч прожектор ашиглах үед харагдац зохимжгүй болох нь бий. Тиймээс хэрэглэгдэхүүний өнгөний зохилдлогыг сургалтын өмнө заавал туршиж үзэх хэрэгтэй. Өнгөний зохилдлогыг ашиглах дүрэм, журам олон байдаг. Жишээлбэл:
      • Хүйтэн өнгө (хүрэн, хөх гэх мэт)-ийг суурь өнгө болгож хэрэглэх.
      • Халуун өнгөнөөс зайлсхийхийг хичээх (улаан, ногоон гэх мэт)
      • Халуун өнгө нь зөвхөн аюулын дохио, анхааруулга гэх мэтэд хэрэглэгдэнэ.
Текст болон сургалтын мэдээлэл суралцагчийг уншиж, судалж байх үед дэлгэцэн дээр харагдаж байх нь зохистой. Иймээс хэрэглэгдэхүүнийг автоматаар үргэлжлэхээр бус, гарын товч эсвэл удирдлагын товчлуураар үргэлжилдэг байхаар хийж өгөх нь тохиромжтой.

Үнэлгээний судалгаа 

  • Үнэлгээний судалгаа гэдгийг та хэрхэн төсөөлж байна вэ?
  • Суралцагчдын сурлагын дүн нь багшийн үйл ажиллагааны нэг үнэлгээ болдог гэдэгтэй та санал нийдэг үү?

Сургалтын үйл ажиллагааны салшгүй нэг чухал хэсэг бол үнэлгээ билээ. Үнэлгээ нь суралцагчийн суралцах үйл ажиллагаанд гарч байгаа өөрчлөлтийг илрүүлээд зогсохгүй, багшийн сургалтын ажлын нэг үзүүлэлт болно. Сургалтад үнэлгээний судалгаа нь нэг талаас суралцагчид дүн тавих зорилготой байдаг боловч нөгөө талаас багш өөрийн сургалтын ажлаа бодитойгоор илрүүлэх боломжийг багшид олгож байдаг гэдгийг энэхүү судалгаанд тооцож үзэх нь зүйтэй. Үнэлгээний материалын судалгаа нь агуулга, арга зүйн судалгаатай нягт уялдаатай хийгдэнэ. Үнэлгээний материалыг боловсруулахдаа суралцагч нэг бүрд гарч байгаа ахиц дэвшил, сурах арга барилын өөрчлөлтийг бодитойгоор илрүүлэхэд анхаарах ёстой. Үнэлгээ нь сургалтын зорилго, зорилтын хүрээнд суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлох хэрэглэгдэхүүн, нөгөө талаас хичээлийн дидактик зорилго хэрхэн хангагдсаныг үнэлэх шалгуур болох учиртай.

Хичээлийн үнэлгээнд дараах зүйлүүдийг тооцох хэрэгтэй. Үүнд:
•    Суралцагчдын сонирхол, идэвх, хандлага
•    Суралцагчийг сэдэлжүүлэх, шинэ санааг хөхүүлэн дэмжих
•    Сэтгэн бодох чадварын хөгжлийг илрүүлэх
•    Илэрхийлэх, тооцоолох чадварыг хөгжүүлэх, илрүүлэх
•    Мэдлэг эзэмшилтийн төвшинг илрүүлэх

Хичээлийн үнэлгээг хийхдээ үнэлгээний материал боловсруулан ашиглана. Энэхүү үнэлгээний материал нь суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварыг илрүүлэхээс гадна хичээлийн зорилго зорилт хэрхэн биелэснийг тодорхойлж өгдөг учраас үнэлгээний материалыг боловсруулахдаа хичээл (нэгж, ээлжит, нийт хичээл)-ийн зорилго зорилттой уялдуулан боловсруулахыг зорих хэрэгтэй.
Үнэлгээний асуултууд дараах шаардлагыг хангаж байх хэрэгтэй бөгөөд эдгээр нь үнэлгээний асуултын шалгуур болдог. Үүнд:

  • Асуулт нь сургалтын материалын зорилго, зорилтонд тодорхойлсон мэдлэг, чадвар, дадлын үр дүнг үнэлэхэд зориулагдсан байх
  • Хариулт нь сургалтын материалын агуулгад орсон байх.
  • Асуулт нь тухайн асуудлын утга учрыг бүрэн илэрхийлсэн байх
  • Асуулт нь утга төгөлдөр бөгөөд хариултыг хичээлийн эхээс шууд хуулахааргүй байх
  • Асуулт нь ойлгомжтой, богино, шууд утгатай байхаар томъёологдсон байх
  • Асуулт нь захиран тушаасан биш зөөлөн хэлбэртэй байх
  • Хариултын хувилбарууд асуулттайгаа төлөв байдал, нэр томъёоны хувьд хамааралтай байна.
  • Хариултын хувилбарууд нь ойролцоо утгатай байх
  • Асуулт нь нэг утгатай тодорхойлогдсон бөгөөд түүнд харгалзах зөв хариулт заавал байх
  • Асуултанд хэрэглэж байгаа үгс, зөв хариулт уруу хөтлөх буюу зөв хариултыг шууд мэдэх боломж олгохгүй байхаар илэрхийлэгдсэн байх
  • Асуултанд суралцагчийн хүйстэй холбоотой хандлага гаргаагүй байх
  • Асуулт логикийн алдаагүй томъёологдсон байх
  • Асуулт шаардлагагүй тохиолдолд давуу зэргийг илтгэх үг, илэрхийлэл агуулаагүй байх
  • Хариултын хувилбаруудад “үргэлж”, “хэзээ ч” гэх үгс байхгүй байна.
  • Асуулт болон хариултын хувилбаруудад электрон материалаас авсан эх байхгүй байна. Асуултын бүх хэсгүүд нь дасгалын ажлын хэл дээр бичигдсэн байна. Мөн суралцагч хариултандаа сурах бичгийн агуулгын эх дотроос авсан текст ашиглахааргүй байна.Тухайлбал:

  1. Хариултын хувилбарт “дээрхээс аль нь ч биш”, “дээрх дурьдсан бүгд зөв” гэх мэт хариултууд байхгүй байна.
  2. Асуулт болон хариултад “үүнээс гадна”, үгүйсгэх буюу “үгүй” гэх зэрэг үг хэрэглээгүй байна.
  3. Хариултуудад “А, Б хоёул зөв”, “А ч биш, Б ч биш” гэх хувилбарууд байхгүй байна.