Үе шат | Багшийн үйл ажиллагаа | Сурагчийн үйл ажиллагаа |
1. Анхаарлыг нь хичээлд хандуулах |
Ижил эзэлхүүнтэй хуванцар саванд байгаа нүүрстөрөг, хүчилтөрөгч, азот агуулсан саванд байгаа молекулийн тоог ижил байх уу эсвэл өөр өөр байх болов уу гэсэн асуултаар хичээлийг эхлэнэ | Сурагчид таамаглал дэвшүүлнэ. |
2. Тухайн хичээлийн зорилгыг ойлгуулах |
Бид хийн байдалтай бодисын молекулийн тоог тодорхойлох аргыг үзэх болно | Молекулын тоо хязгааргүй их байтал яаж тодорхойлох вэ? Гэсэн эргэлзээ төрнө. Хичээлийн зорилгод итгэл муутай байна. |
3. Өмнөх ойлголтыгсэргээн сануулах |
Хийн молекул ямар байдалтай байдаг талаар сурагчдын төсөөллийг сонжиж ярилцах сэдэл өгнө. | Сурагчид өөр өөрийн бодлоор хийн молекулийн хөдөлгөөн, оршин тогтнох хэлбэрүүдийн талаар ярилцана. |
4. Шинэ ойлголт, тодорхойлолт зэрэгийг хэлж өгөх | Авогадрын хуулийг эрдэмтэд хэрхэн гаргаж ирсэн тухай видео бичлэг үзүүлнэ. | Сурагчид хийн молекулуудыг тоолох аргуудыг олж харна. |
5. Суралцах үйлд хөтлөн оруулж, юуг яаж хийхийг зааж, зөвлөх | Хийн молекулуудын массыг тодорхойлох хэмжилт хийх, молекулын тоог тодорхойлох туршилтын зааварчилгаа өгч, туршилтын үед гарч болох асуудлуудыг тайлбарлах ба туршилтын зааврыг тарааж уншуулна. | Сурагчид туршилт хийх багаж, хэрэгсэлүүдтэй танилцах ба заавартай танилцана. |
6. Хийж гүйцэтгэх дасгал ажил, даалгавар зэргийг өгөх | Сурагчдыг туршилт хэмжилт, тооцоолол хийх аргачлалыг тайлбарлаж өгнө. | Сурагчид тайлбарын дагуу хэмжилт хийж, тооцоолон молекулын тоог ойролцоолон гаргана. Бусад хүүхдүүдийн гаргасан тооцооллуудыг цуглуулан дундаж утга, хазайлтуудыг тэмдэглэж авна. Дээр дэвшүүлсэн таамаглалыг нотлох ба няцаана. |
7. Дасгал ажил, даалгавраа зөв гүйцэтгэхийг дэмжих явцын үнэлгээ хийх | Хүүхдүүдийн хийсэн тооцоолол Авогадрын гаргасан туршилтын дүнтэй харьцуулан, сайн хийсэн сурагчдыг магтах ба хэмжилт, тооцоолол дуусаагүй байгаа сурагчдыг дэмжин хурдлуулна. Мөн таалаглал нь нотлогдсон хүүхдүүдэд баяр хүргэх, няцаагдсан хүүхдүүдийг өөр утгаар бодож чадсан зоригийг хүндлэн талархал илэрхийлнэ. | Сурагчид тооцооллын үр дүнг танилцуулна. Таамаглал нотлогдсон сурагчид баярлах байх, няцаагдсан сурагчид эргэлзэх байх |
8. Ажлын гүйцэтгэл, юу сурч мэдснийг үнэлэх | Ижил саванд байх хийн молекулын тоо өөр өөр байх уу, ижил байх уу гэдэг талаар ямар бодолтой байгааг дахин ярилцах сэдэл өгнө. Ердийн нөхцөлд байх хийн эзэлхүүн хий бүрд ижил байдаг хуулийг танилцуулан энэ хэмжилт, тооцооллыг хийж нотолж чадсан сурагчдад талархал илэрхийлнэ. | Сурагчид туршилт, хэмжилтын нотолгоог ярилцана. Авогадрын хуулийн тодорхойлолт, тоон утгуудыг дэвтэртээ бичиж авна. |
9. Сурч мэдсэн зүйлээ хэрэглэх, бусад зүйлд хувиргах ашиглах чадварыг нь нэмэгдүүлэх | Хийн молекулын тоо ба эзэлхүүнтэй холбоотой амьдралын тохиолдлуудыг дэвшүүлж тэдгээрт тооцоолол хийх даалгавар өгнө. | Сурагчид багшийн өгсөн тохиолдлыг тооцоолон бодож, тайлбарлана. |
Thursday, September 27, 2018
Авогадрын хууль заах 9 алхамт зааварчилгааны дизайн
Авогадрын хууль заах 9 алхамт зааварчилгааны дизайн
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment