Хичээлийн эхэнд сэдвийг ерөнхийд нь Бүтэцчилэн танилцуулах энэ арга нь сурагчдын анхаарлыг төвлөрүүлэх, тэдний сурах сонирхолыг бий болгох, гол асуулт, санааг дэвшүүлэх зорилготой байдаг билээ. Ингэснээр хичээлийн буюу сурахуйн зорилго бий болох юм.
- Энэ аргаар хичээлийн сэдвийг Бүтэцчилэн танилцуулж сурагчдын анхаарлыг төвлөрүүлэхэд чиглэсэн билээ.
Үндэслэл: Хүүхэд өөрийн өмнөх мэдлэг дээр тулгуурлан шинэ мэдлэг, мэдээллийг эзэмшдэг гэсэн онол дээр суурилж байна. Хэрэв ихэнх сурагчдын тухайн сэдэвтэй холбоотой өмнөх мэдлэг дутагдалтай, хангалтгүй байх тохиолдолд багш тэдэнд энэхүү мэдээллийг өгч тэднийг шинэ мэдлэгэ зэмшихэд нь бэлтгэх ёстой. Бүтэцчилсэн Танилцуулга арга нь энэ холбоосыг бий болгоход багшид тусална.
Дасгал:
Алхам 1: Хичээлийг эргэн санаж, сурагчдад сонирхолтой ба танил байх санаанууд ба асуудлуудыг тодорхойлно уу? Ямар шинэ үг хэллэг ба зарчмыг сурагчид энэ хичээлээр ойлгож эзэмших талаар бодож жагсаан бичнэ үү?
Алхам 2: Сурагчдын сонирхлыг өрнүүлэх зураг, хүснэгт диаграм, болон бусад холбогдох зүйлийг бэлтгэнэ үү?
Алхам 3: Сэдвийн гол санааг тодруулсан тайлбар яриаг таван минутад багтаан өгнө үү?
Алхам 4: Багш яриагаа аль болох сонирхолтой, сурагчдыг идэвхжүүлсэн хэлбэрээр хийх ёстой. Үүний тулд асуулт асуух, саналаа хэлэх боломжийг сурагчдад олгож байна уу.
Алхам 5: “За одоо харцгаая” гэх мэтээр сурагчдад хүлээлт бий болгож байна уу.
Тусгал: Бүтэцчилсэн танилцуулга аргыг аль болох товч, богино байлгахыг хичээгээрэй. Энэ нь хичээлд идэвхтэй оролцоход сурагчдад дөхөм болох мэдээллийг л өгөх зорилготой ба сэдвийг бүхлээр нь танилцуулна гэсэн үг биш юм.
No comments:
Post a Comment