Friday, January 24, 2020

Суралцахуйн дизайнууд


Суралцахуйн дизайн хэмээх ойлголт нь дэлхийн хоёрдугаар дайны үед цэргүүдэд зэвсэг, техник хэрэглэх чадварыг хөгжүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах зориулалтаар үүссэн түүхтэй.
Суралцахуйн дизайн нь сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг хүний суралцах дадал, хэвшил, танин мэдэхүй ба сэтгэлгээний үйл, түүний орчинд зохицуулан жижиг хэсгүүдэд задалж, алхамчлан заах аргыг хөгжүүлсээр байна.
Суралцахуйн дизайны талаарх олон тодорхойлолтууд байдаг бөгөөд тэдгээрийг нэгтгэн бичвэл:
-        Сурах үйл ажиллагааг үр дүнтэйгээр төлөвлөх системийн арга зам
-        Суралцахуйн дизайн нь процесс, бодит байдал, шинжлэх ухаан, мэргэжлийн чиглэл, хичээл дээр тулгуурлан хөгжих ёстой.
Суралцахуйн дизайнаар төлөвлөлт хийх багш нар “Би юу заах вэ?” гэсэн асуултаар огт эхэлж болохгүй, харин “Суралцагчид төгсөж гарах үед нь тосон авах ертөнц тохирсон ямар чадварыг хэр түвшинд эзэмшсэн байвал зохих вэ?” гэсэн асуултаар төлөвлөлтөө хийх нь зүйтэй юм.
Суралцагчийг хөгжүүлэх үйл ажиллагаагаа аль талаас нь шинжин судалснаас үүдэн төрөл бүрийн суралцахуйн дизайны загварыг зохиосоор байгаа бөгөөд тэдгээрээс ихэд алдаршсан хэдийг нь онцлон авч үзье.

No comments:

Post a Comment