Friday, January 24, 2020

Хьютагог


Хьютагог

1980-аад оны үеээс нийгэм, эдийн засаг, технологийн хурдацтай өөрчлөлт, хөгжил дэвшлийн цаг хугацаа эхэлснээр зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар ширүүсэж, ажлын байр, түүнд тавигдах шаардлага байнга өөрчлөгдсөөр өнөөдрийг хүрлээ. Цаашдаа ч зарим ажлын байрнууд үгүй болж, шинээр бий болох зэргээр өөрчлөгдсөөр л байх болно. Ийм таамаглахын аргагүй хувирах нийгэмд дасан зохицох, бие даан суралцах чадвар бүхий иргэн бэлтгэх шаардлага багш бидэнд тулгараад байна.
Суралцагчид бие даан суралцах арга барилыг хөгжүүлэн хувь хүний насан туршийн боловсролын хэрэгцээг хангах үүднээс хьютагог (heutagogy) хэмээх сургалтын арга зүйн онолыг хөгжүүлж байна. Сурган заах арга зүйн Педагог, Андрагог зэрэг онолуудыг та бүхэн хичээлээ заахдаа хэрэглэдэг байх, тэдгээр онолуудтай харьцуулан үзүүлье.

Педагог
Андрагог
Хьютагог
Сургалтыг удирдан, чиглүүлэгч
Багшаас хамааралтай, суралцагч юуг, хэзээ яаж сурахыг тодорхойлно.
Багш, Суралцагч харилцан хамааралтай, Суралцагч нь сурах үйл явцыг бие даан өөрөө чиглүүлж, хараат бус байхыг эрмэлзэнэ.
Суралцагч шинэ туршлагаас суралцах боломжийг олж хардаг, сурах үйл явцаа өөрсдөө удирдан залах чадвартай байхыг багш дэмжин чиглүүлнэ.
Оюуны чадварын түвшин
Танин мэдэхүй (когнитив)
Мэдлэгээ ашиглах чадвар, туршлага (метакогитив)
Мэдлэг бүтээх мэдлэг (epistemic cognition)
Контекст
Судлагдахууны талаарх танин мэдэхүй
Харилцах хамааралтай үйл ажиллагаа, гэрээ, дүгнэлт
Мэдлэг бүтээх
Асуулт
Юу
Яагаад
Яагаад болохгүй гэж?
Сургалтын хэрэглэгдэхүүн
Багш мэдээллийг дамжуулан, суралцагчийн тархинд хадгалуулах сурах бичиг, үзүүлэн, ТӨМ гм зүйлсийг хэрэглэнэ.
Өөрсдийн болон бусдын туршлагыг ашиглана.
Багш нь сургалтын зарим эх нөөцийг бүрдүүлдэг, суралцагч багштай зөвшилцөн сурах чиглэлээ гаргадаг.
Сурах шалтгаан
Боловсролын дараагийн шатанд хүрэхийн төлөө суралцдаг
Өөрийн мэдэх хэрэгцээ, хийж буй ажлаа илүү үр дүнтэй хийхийн тулд суралцдаг.
Сурах үйл явц нь заавал төлөвлөсөн байх албагүй, зөвхөн хэрэгцээндээ суурилсан, шинэ нөхцөлд хэрэглэх боломжийг хайж суралцдаг.
Сургалтын чиглэл
Урьдчилан бэлтгэсэн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгдсөн, дэс дараалалтай үйл ажиллагаанд чиглэгдэнэ.
Асуудал шийдэх болон тухайн даалгаврыг биелүүлэхэд чиглэгдэнэ.
Суралцагч өөрийн болон бусдын туршлагаас эргэцүүлэн тунгаах зэргээр өөрийн дотоод чадвараа ашиглан Асуудал шийдэхээс хальж идэвхтэй суралцахад чиглэгдэнэ.
Сурах сэдэл
Багш, эцэг эх, өрсөлдөөн зэрэг гадны хүчин зүйлсээс сурах сэдэл үүсдэг.
Өөрийн үнэлгээ, өөртөө итгэх итгэл дээшлэх, амжилттай ажлын үр дүнд хүрэх итгэл зэрэг дотоод хүчин зүйлсээс гаралтай байдаг
Амжилтад хүрнэ гэсэн өөртөө итгэх итгэл, сурах арга барилдаа мэддэг, бүтээлч байдал, эдгээр чадвараа шинэ болон танил нөхцөлд хэрэглэх чадвар, бусадтай хамтран ажиллах зэрэг юм.
Багшийн гүйцэтгэх үүрэг
Сурах үйл явцыг төлөвлөн зохион байгуулах, сургалтын материал тулгаж өгөх, өөрийгөө хамгийн сайн мэддэг гэж тооцох
Боломж олгогч, чиглүүлэгч, хамтран ажиллах, нээлттэй байх, хүндэтгэлтэй хандах уур амьсгалыг бүрдүүлэх
Суралцагчийн чадамжийг хөгжүүлэх. Чадамжтай хүмүүс
-сурах арга барилаа мэддэг
-Бүтээлч
-Өөртөө итгэх итгэл нь өндөр
-Мэдлэг, ур чадвараа танил болон танил бус нөхцөлд хэрэглэж чаддаг
Бие дааж суралцахуйн ухаан бол сургалтыг чиглүүлэгч нь шинэлэг бүтээлч сурах арга барилыг хэрэглэхэд шаардагдах бүхий л нөхцөлийг хангаснаар суралцагчдад олж авсан мэдлэгээ хөрвүүлэн хэрэглэх, хөгжүүлэх, шинэ мэдлэг бүтээх боломжийг бүрдүүлж байна. Ийм төрлийн сургалтын арга барил нь суралцагч амьдралынхаа туршид янз бүрийн туршилт хийж мэдлэг олж авах, шинэ мэдлэгийг бий болгодог. Өөрөөр хэлбэл, суралцагч дүн шинжилгээ хийж, бүтээн боловсруулж, олж авсан мэдлэг, туршлагаа нэгтгэн, дадал болсон ажил болон шинэлэг арга барилыг бүтээлчээр хэрэглэснээр шинэ мэдлэгийг бий болгодог. Ийнхүү хьютагог нь суралцах арга барилын дээд шатлалын хэлбэр бөгөөд энэхүү сургалтын тогтолцоонд аливаа асуудлыг шийдэхэд мэдлэгт суурилж, мэдлэг бүтээх, бүтээлч арга барилаар ханддаг бие дааж суралцах арга зүй юм. (Игнатович Е.В., 2013)
Хьютагог нь зайн болон цахим сургалтын орчны заах арга зүйн цөм болдог. Зайн болон цахим сургалтыг зохион байгуулахад Суралцахуйн дизайн (instractional design) хэмээх арга зүйг хэрэглэдэг. Энэхүү өгүүлэлд “instractional design” гэсэн үгийг “зааварчилгааны зохиомж” эсвэл “зааварчилгааны дизайн” гэх мэтээр орчуулан бичиж байсан боловч сүүлийн үед “Суралцахуйн дизайн” гэж орчуулан сэтгүүл, номнуудад хэвлэгдэх болсон тул аль алинаар нь хольж бичсэндээ хүлцэл өчье. 

No comments:

Post a Comment