Tuesday, August 27, 2019

Жон Хаттие "Сургалтын чанарын мета шинжилгээ"

Шинэ Зеландын эрдэмтэн Жон Хаттие "Сургалтын чанар"-ыг хэмжих судалгаанд 80000 гаруй сурагчдыг хамруулан 6 бүлэг хүчин зүйлсээс шалтгаалж байгааг тогтоожээ.




Сурагчид: өөрсдөө хэрхэн суралцахаа шийдвэрлэнэ. Сайн сурагчид сул сурагчдаас илүү их суралцах замыг туулсан байдаг.
Гэр орон: гол нөлөөлөл нь итгэл үнэмшил, урамшуулал юм.
Сургууль: Сургуулийн анги, танхим, багтаамж, хүрэлцээ, барилга байгууламж гэх мэт олон асуудал байдаг хэдий ч тэдгээр нь чухал нөлөөтэй биш.
Сургуулийн удирдлага: Хүнд суртал гаргахаас илүү өндөр мэдрэмжтэй суралцагчдийг бий болгоход анхаарах нь чухал.
Үе тэнгийнхний нөлөөлөл: Ангид насанд хүрэгчдийн нөлөө их байгаа бол тэдний бие биенээ дэмжих харилцаа сулардаг бөгөөд сурагчид өөрсдөндөө багшлах нь гайхалдаа үр дүнг өгдөг.
Багш нар: Багш нарын мэдлэг, үйлдэл, хандлага нь Сургалтын чанарт 30% -ийн нөлөөтэй байдаг тул хэлэх үг, хийх үйлдэлдээ байнга анхаарах нь чухал юм.

https://visible-learning.org/hattie-ranking-influences.../ энэ линкээр орж үзээрэй. Дэлгэрэнгүй нь 252 зүйлээс нөлөөлнө. Тэдгээр нөлөөллийг Хаттиегийн Барометр гэдэг хэмжээсээр хэмжсэн байдаг.